2020 оны 11 сарын 30 1:21 pm минут.

ХАМТАРСАН БАГ-ИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ХАМТАРСАН БАГ”-ИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. /2019-11-11/

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлж гаргасан дүрэм журмын хэрэгжилтийг хангах,
– Хамтарсан багийн гишүүдийн мэдлэг арга зүйг дээшлүүлэх,
– Арга зүйн зөвлөгөө өгч мэдээллээр хангах,
– Холбон зуучлах үйлчилгээг эрчимжүүлэх замаар гэр бүлийин хүчирхийллийн хохирогч болон хүүхэд хамгааллын үйлчилгээнд ахиц гаргах,
– Хохирогчид үзүүлэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах
– Хамтарсан багийн гишүүдийн чадавхи болон хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор сумдын “Хамтарсан баг”-ийг чадавхижуулах сургалтыг зохион байгууллаа.

Гэр бүл, хүүхдийн эсрэг аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, сумдын “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Аймгийн Засаг даргын 2019-10-21-ны өдрийн А/350 тоот захирамжаар “ЗӨВЛӨХ БАГ”-ийг байгуулан ажиллаж байна.

Тус сургалтыг “ЗӨВЛӨХ БАГ”-ийн гишүүд зохион байгуулж сургалтаар:
– Хамтарсан багийн гишүүдийн эрх зүйн орчин,
– Хамтарсан багийн ажиллах журам,
– Хамтарсан багийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа,
– Хамтарсан багийг дэмжих үйл ажиллагаа,
– Зөрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, төлөвлөлт, санхүүжилт, баримт бүрдүүлэлт, тайлагналт,
– Хамтарсан багийн хариу үйлчилгээ,
– Хамтарсан багийн өөрийн ба үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах
– СӨБ болон ЕБС дахь хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтэд хамтарсан багийн оролцоо сэдвүүдээр сургалт, хэлэлцүүлэг хийгдлээ.
Тус сургалтанд аймгийн Сүмбэр сум, Баянтал сум, Шивээговь сумдын хамтарсан баг болон Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, Дархан сум, Баянмөнх сумын нийт 60 гишүүдэд Дэлхийн Зөн ОУБ-тай хамтран зохион байгууллаа.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 5
ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУРШИЛТЫН ХӨТӨЛБӨР-ийн хүрээнд зорилтот өрхүүдэд ХҮҮХЭД ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА-сэдэвт сургалт зохион байгууллаа
БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТЫН ОРЧИН, ДОТУУР БАЙРАНД ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨХӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТЭНД ЗӨВЛӨН ТУСАЛЖ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Сэтгэгдэлгүй