ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ КЛУБЫН ЧИГЛҮҮЛЭГЧ БАГШ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. /2019-01-17/


Нийтэлсэн Админ  /  Огноо 1 сар 28, 2019

      Хүүхдийн хөгжил, хамгааллын бүхий л үйл ажиллагаанд оролцож буй хүүхдийн өөрчлөлтийг DAP буюу хөгжлийн давуу чанарын судалгаагаар үнэлнэ.

Аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн Зөн ОУБ-тай хамтран ЕБС-ийн багш , Политехникийн коллежийн багш, нийгмийн ажилтан , оролцооны клубын багш, мэргэжилтнүүдэд мэдлэг олгох, чадавхжуулах мөн хүүхдийн хөгжлийн давуу чанарын судалгаа хийх аргад суралцуулах зорилгоор нийт 50 чиглүүлэгч багш нарыг хамруулсан сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтын хөтөлбөрийн хүрээнд:
• ДЗОУБ-ын ажилтан Х.Цэлмэгбаяр “Хөгжлийн давуу чанарын судалгаа хийх аргачлал (DAP)” сургалтыг
• ГБХЗХГ- дарга Ц.Оюунбилэг Хүүхдийн оролцооны бүлгийн гишүүн болон чиглүүлэгч багш нарт ГБХЗХГ-ын даргын 2018 оны 10 дугаар сарын 19-ны А/59 тоот тушаалыг үндэслэн гаргасан “Хүүхдийн байгууллагын гишүүн болон чиглүүлэгч багш нарыг шагнаж урамшуулах”
• “Оролцооны бүлгийн шилдэг чиглүүлэгч багш” шалгаруулах журмыг тус тус мөн “Оролцооны бүлгийн нэгдсэн дурэм”ийг танилцууллаа.
Сургалтын явцад оролцооны 10 клубийн чиглүүлэгч багш нар оролцооны клубын чиглэлээр үйл ажиллагаа явуулах шаардлага хангасан тул “Гэрчилгээ”-гээ гардан авлаа.

Ангилал Ангилагдаагүй Зар мэдээ Ил тод байдал Үйл ажиллагааны ил тод байдал Үйл ажиллагааны мэдээлэл
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 159
СУРГУУЛИУДЫН ОРОЛЦООНЫ КЛУБЫН ХҮҮХДҮҮДИЙН ДУНД “АМЖИЛТЫГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2019 оны төлөвлөгөө

Сэтгэгдэлгүй

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.