2020 оны 12 сарын 02 7:19 pm минут.

ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БОЛОН ЖИШИГ СУРГУУЛЬ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БОЛОН ЖИШИГ СУРГУУЛЬ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. /2019-10.23-10.24/

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 270 дугаар тушаалаар батлагдсан “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛАЛ”-ын хөтөлбөрийн 2018-2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний зорилтын хүрээнд БСШУЯ, ХНХЯ, МХЕГазартай хамтран ЕБСургуулиудад “ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЖИШИГ СУРГУУЛЬ” байгуулах ажил тусгагдсаны дагуу улсын хэмжээнд 700 гаруй сургуулиас 33 сургуулийг сонгон хэрэгжүүлж байна.

Улсын хэмжээнд хүүхдийн хөгжил хамгааллын жишиг сургуулийг хэрэгжүүлснээр “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-иудын хэрэгжилтийг хангаж, хүүхэд хамгааллын тогтолцоог бусад салбаруудын оролцоотоотойгоор бэхжүүлж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилготойгоор ЕБС-ийн 2 дугаар сургуулийг сонгон хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд 2 дугаар сургуулийн ахлах ангийн 200 орчим сурагчдад:

⬆️Хүүхдүүдэд:
_Хүүхдийн эрх үүрэг.
_Сурагчийн ёс зүйн дүрэм
_Суралцагчийн эрх үүрэг.
_Сурагчийн эрх үүрэг.
_Үeрхэлийн дүрэм.
_Хүний үнэ цэнэ-БЗДХ- ДОХ.
_Эцэг эхээ хайрлах, талархах нь
_Найз гэж хэн бэ
_Харилцаа хандлага зан ааш
_Хүсээгүй үйлдлээс өөрийгөө хэрхэн урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтыг гэр бүл судлаач, сэтгэл судлаач багш Х. Баярсайхан багш удирдан явууллаа.

Сургалтын төгсгөлд багш өсвөр насны хүүхдүүд ганцаарчилсан болон хувьчилсан зөвлөгөө өглөө.

Хамтран ажилласан 2 дугаар сургуулийн хамт олон Дэлхийн Зөн ОУБ-ын хамт олонд баярлалаа.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 9
ЭЕРЭГ ХАНДЛАГА- ЭРҮҮЛ ОЮУТАН АЯНЫ ХҮРЭЭНД ХОРТ ЗУРШЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ОРОЛЦООНЫ КЛУБЫН СУРАГЧДЫН ДУНД ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БОЛОН ЖИШИГ СУРГУУЛЬ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД БАГШ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сэтгэгдэлгүй