2020 оны 11 сарын 26 6:14 am минут.

ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БОЛОН ЖИШИГ СУРГУУЛЬ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД БАГШ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БОЛОН ЖИШИГ СУРГУУЛЬ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД БАГШ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. /2019-10.23-10.24/

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 270 дугаар тушаалаар батлагдсан “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛАЛ”-ын хөтөлбөрийн 2018-2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний зорилтын хүрээнд БСШУЯ, ХНХЯ, МХЕГазартай хамтран ЕБСургуулиудад “ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЖИШИГ СУРГУУЛЬ” байгуулах ажил тусгагдсаны дагуу улсын хэмжээнд 700 гаруй сургуулиас 33 сургуулийг сонгон хэрэгжүүлж байна.
Улсын хэмжээнд хүүхдийн хөгжил хамгааллын жишиг сургуулийг хэрэгжүүлснээр “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-иудын хэрэгжилтийг хангаж, хүүхэд хамгааллын тогтолцоог бусад салбаруудын оролцоотоотойгоор бэхжүүлж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилготойгоор ЕБС-ийн 2 дугаар сургуулийг сонгон хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд 2 дугаар сургуулийн багш ажилчдад “ХҮҮХЭДТЭЙ ЗҮЙ ХАРИЛЦАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” сэдвийн хүрээнд
_Ажилдаа амжилттай байх зан чанарууд
_Баг хамт олны зан чанар ямар байх бэ?
_Эeрэгээр харж талархья
_Хүүхэдтэй хэрхэн харилцах нь зүй бус харилцаа хандлага бэ?
_Багшийн ёс зүй харилцаа хандлага.
_Эцэг эх байх нь
_Гэр бүлийн болон сургуулийн орчин дахь гэр бүлийн хучирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх,
_ хүүхэд багшийн хоорондын харилцааг бэхжүүлэх, болосролын салбар дах хүүхэд хамгааллыг хэрхэн бэхжүүлж ажиллах чиглэлээр сургалт зохион байгууллаа.
Сургалтыг хамтран зохион байгуулсан 2 дугаар сургуулийн хамт олон, сэтгэл судлаач, гэр бүлийн зөвлөх Х: Баярсайхан болон Дэлхийн Зөн олон улсын байгууллагын хамт олонд баярлалаа.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 2
ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БОЛОН ЖИШИГ СУРГУУЛЬ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БОЛОН ЖИШИГ СУРГУУЛЬ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сэтгэгдэлгүй