2020 оны 11 сарын 26 9:51 am минут.

Хүүхдийн эрсдлийн түвшин тогтоох программыг нэвтрүүллээ.

2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр BUMBLEBEE ХКК-ны мэргэжилтэн Д.Батжав нь Хүүхдийн эрсдэлийн түвшин тогтоох программыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүлээлгэн өгч, ГБХЗХГ-ын мэргэжилтэн, Сүмбэр, Шивээговь, Баянтал сумуудад хариуцан ажиллах нийгмийн ажилтан нарт программ дээр хэрхэн ажиллах тухай арга зүйн сургалтыг зохион байгууллаа. Энэхүү программ хангамжийг нэвтрүүлсэн зорилго нь  Аймгийн хэмжээнд хамгаалал шаардлагатай байгаа хүүхдийн эрсдлийн түвшин тогтоох тэдгээр хүүхдийн нэгдсэн бүртгэлтэй болох, байгууллагуудын уялдаа холбоо хамтын ажиллагааг сайжруулах, хялбаршуулах, цаг хугацаа хэмнэх, эрсдлын түвшин тогтоох урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, цаашид үзүүлэх үйлчилгээг илүү бодитой болгох, эрсдэлт нөхцөлд хариу үйлчилгээ үзүүлэх зорилготой юм.

Судалгааны үр дүн:

  • Хөдөлмөр эрхэлдэг хүүхэд
  • Хүчирхийлэлд өртсөн хүүхэд
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд
  • Хараа хяналтгүй хүүхэд
  • Гэмт хэрэгт холбогдсон хүүхэд
  • Гамшиг осолд өртсөн хүүхэд
  • Сургууль завсардсан хүүхэд
  • Зорилтот өрхийн хүүхэд гэсэн 8-н төрлөөр хүүхдийн нэгдсэн мэдээлэлтэй болж хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад мэдээлэл шуурхай хүрч, хариу үйлчилгээ үзүүлдэг механизм сайжирсан байна.
  • 16265729_731271970386194_187290346846120060_n 16265286_731272013719523_7065686337399604719_n 16251883_731272247052833_8434902963185699123_o 16388969_1328168727229216_379199134_o

 

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 2
Y PEER нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох клуб байгуулагдлаа.
АЙМГИЙН ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ЦОДГОР ХҮҮ-2017” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сэтгэгдэлгүй