2020 оны 12 сарын 02 5:52 pm минут.

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР-ИЙН ЖАРГАЛТАЙ ХҮҮХЭД НАС АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЙЛАН

          6 сарын 1-ны өдөр хүүхдийн эрхэд суурилсан хөгжил хамгаалал, тэдний сайн сайхны төлөө чиглэсэн гэгээн үйлс бүхнийг уриалсан талархал, хүндэтгэлийн өдөр юм. Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу Хүүхдийн баярын өдрийг манай орон 66 дэх     жилдээ тэмдэглэж байна.
Анх 1925 онд “Женевт” хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан.
Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй.
Энэ жил “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “ЖАРГАЛТАЙ ХҮҮХЭД НАС”            уриан дор     тэмдэглэн     өнгөрүүлж     байна.
Хүүхдийн эрхийн тухай конвенц, Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулинд хүүхэд эрүүл өсч хөгжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байхыг хуульчилсан нь Монгол улс Хүүхдийн эсрэг бүх төрлийн шийтгэлийг нийгмийн бүхий л орчинд хуулиар хориглосон дэлхийн        49        дэх      орон           болсон.
Орон нутагт хүүхэд хамгааллын зарчмыг хүндэтгэх, үүрэг оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхэд, өсвөр үеийг аль болохоор зөв үйл, ёс суртахууны үнэт чанарыг эрхэмлэсэн, амьдрах чадвартай бие хүнийг төлөвшүүлэхэд гэрэл гэгээтэй нийгэм, аз жаргалтай гэр бүлийн орчинг бий болгох зорилгоор төрөөс хүний хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтын цогц арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэн           ажиллаж       байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөртэйгээ уялдуулан хүүхдийг хүмүүжүүлэх үүрэг хүлээгч бүх талуудын хүүхдийг эерэг аргаар хүмүүмүүлэх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, зөв хандлагыг төлөвшүүлэх олон нийтийн хандлага санаачлагыг өрнүүлэх зорилготойгоор Дэлхийн зөн ОУБ-тай хамтран “ХҮҮХЭД ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ           АРГА” үндэсний       аяны  нээлт  хийгдлээ.
Аав, ээжүүдийн үр хүүхэддээ тавих анхаарал, халамжийг дээшлүүлэх, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн инээд баясал, халуун дотно, бат бэх байдлыг төлөвшүүлэх, тэдний чөлөөт цагийг үр бүтээл, хөгжөөн баяр дүүрэн өнгөрүүлэх, хүүхдийн сайн сайхны төлөөх үйлсэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх, “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРОН НУТАГ” байх санаачилгыг өрнүүлж байна.
Өнөөдрийн баярын спорт, урлаг соёлын болоод бусад аүхий л үйл ажиллагаануудад давхардсан тоогоор нийт 1500 орчим хүүхдүүд хамрагдлаа. Мөн 40 орчим эхчүүд “ДАРХАН БЭР”, “АЛДАРТ ЭХ”-ийн одонгоор энгэрээ мялааж, Улсын драмын эрдмийн театрын залуу уран бүтээлчид “ҮЛГЭР АМИЛАХ ЦАГААР” хүүхдийн       жүжгээр         хүүхдүүдэд   бэлэг  барилаа.

Энэ өдөр Хүүхдийн урлагийн 600 хүүхдийг хамруулсан урлаг, спортын арга хэмжээг зохион байгууллаа. Үүнд:

  • 2 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг-120 хүүхэд
  • Урлагийн тоглолтонд -200 хүүхэд,
  • Flashmob 200 хүүхэд
  • Спортын арга хэмжээнд -150 хүүхэд тус тус хамрагдлаа.

Энэхүү хүүхдийн баярын арга хэмжээг ивээн тэтгэж төрийн бус байгууллагаас 50 бэлэг  Дэлхийн зөн Бор-Өндөр1 ОНХХ-өөс  600 бэлгийг тус тус хандивласан байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 24
2017 оны 4-р улиралын санхүүгийн тайлан
Хөрөнгө зарцуулах тухай

Сэтгэгдэлгүй