2020 оны 11 сарын 26 5:56 am минут.

“ХҮҮХДИЙН ЭРХЭД СУУРИЛСАН – ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРОН НУТГИЙН ЗАСАГЛАЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ /2018-03-22/

Хүүхэд амьдралынхаа туршид тулгарч болох асуудлуудыг мэддэг бас түүнээс гарах арга зам, ур чадваруудыг эзэмшсэнээрээ ирээдүйд болох үйл явцад бэлтгэлтэй байж эрүүл, эерэг ухаанаар шийдэх чадвартай болдог АМЬДРАЛД БЭЛТГЭГДЭХ-ОРОЛЦООД ХӨГЖЬЕ клубын хүүхдүүдийн саначилгаар “Хүүхдийн эрхэд суурилсан-хүүхдэд ээлтэй орон нутгийн засаглал” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Хүүхэд бол зөвхөн ҮЙЛЧИЛГЭЭ ХҮРТЭГЧ гэж харахаас илүүтэй ТЭД бол бидэнтэй хамтран ажиллах гол ТҮНШ бөгөөд өөрчлөлт хийж чадах бүрэн бололцоотой ЭРЧ ХҮЧ-ХӨДӨЛГӨГЧ ХҮЧ гэж хүлээн зөвшөөрөн хамтран ажиллаж байгаа удирдлагууддаа талархаж байна.
Хэлэлцүүлэгт Аймгийн Засаг даргын тамгын газар, нийгмийн бодлогын хэлтэс, агентлагийн удирдлагууд 1,2,5 дугаар сургууль, Политехник коллежийн нийт 20 удирдах ажилтны бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлгийн хүрээнд Аймгийн Засаг даргын Тамгын газар, сумын Засаг даргын Тамгын газар, агентлагийн удирдлагууд” Хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудал”-ыг хэн хэрхэн шийдвэрлэсэн байдал, цаашид шийдвэрлэх асуудлын талаар агентлагийн удирдлагууд жилийн ажлын төлөвлөлтөд зохион байгуулах ажлыг танилцуулан, 2018 онд Хүүхдэд ээлтэй шийдвэр гаргахад хэрхэн ажиллах талаар “Оролцоод хөгжье” клубийн сурагчдад танилцууллаа. Хамтран байнга дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг ДЭЛХИЙН ЗӨН ОУБ-ын Бор-Өндөр 1 ОНХХ-ийн хамт олонд ТАЛАРХАЖ байна.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 1
ГЭРЭЭР АЙЛЧЛАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН 3 ӨДРИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. 2018-03.19-21
ИРЭЭДҮЙН ЭЗЭД МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. /2018-03-22/

Сэтгэгдэлгүй