2020 оны 11 сарын 26 3:55 am минут.

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн 02-р сарын үйл ажиллагааны тайлан

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн 02-р сарын үйл ажиллагааны тайлан

Хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр:

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж   тус ажлын байран дээр иргэдэд нээлтэй, сонирхсон мэдээллийг нь хүргэж ажиллаж байна. Нийт 8 иргэнийг мэдээллээр хангасан.

2-р сургуулийн нийгмийн ажилтантай хамтран сургууль завсардаж болзошгүй 2 хүүхдийг ангийн багш, эцэг эхийн хамт уулзаж хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, гэр бүлийн тухай хуулийн талаар зөвлөгөө өгч кейс бүрдүүлэн хяналт тавин ажиллаж байна.

Шивээговь сумын иргэн Э нь хүүхдийнхээ эрх нь зөрчигдсөн талаар манай байгууллагад гомдол гаргасныг судлаж аймгийн Цагдаагийн хэлтэст холбогдох мэдээллийг албан тоотын хамт хүргүүлж хариуг авсан хэдий ч хангалтгүй мэдээлэл ирсэн тул дараагийн шатанд хандахаар ажиллаж байна.

Хүүхдийн утас 108 дугаараас политехник коллежийн оюутнууд Ж овогтой П багш бидний эрхийг зөрчиж байна гэсэн гомдол ирүүлснийг судлан сургуулийн захиралд холбогдох мэдээллийг албан тоотыг хамт хүргүүлсэн. Мөн сургуулийн нийгмийн ажилтанд мэдэгдэж энэ талаар ажиллахыг зөвлөн ярилцсан.

Хүний эрхийн үндэсний комиссоос Хүний эрх гэж юу вэ?, Хүний эрхийн хандлага, Хүний эрхийн олон улсын гэрээ, конвенц гэсэн сэдвийн хүрээнд онлайн 3 өдрийн сургалтанд мэргэжилтэн Н.Туяа хамрагдлаа.

Хүүхдийн хөгжил, оролцооны чиглэлээр:

Орон нутгийн хүүхдүүдэд тулгамдаж байгаа асуудлуудыг сонсох, холбогдох шатны удирдлагуудад тэдний дуу хоолойг хүргэх зорилгоор сургуулийн хүүхдүүдийн дунд Орон нутгийн хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга замууд сэдэвт хэлэлцүүлгийг ХГБХХ, Дэлхийн Зөн Бор-Өндөр ОНХХ-1 хамтран 2016 оны 01-р сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт 1, 2-р сургуулийн “Peace road” клубийн сурагчид хамрагдаж өөрсдийн өмнөө тулгарч байгаа асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх арга замыг ярилцлаа. Тэдний дуу хоолойг Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Цагдаагийн хэлтсийн хүүхдийн ахлах байцаагч, Сүмбэр сумын ЗДТГ-ын багийн нийгмийн ажилтнууд болон 1, 2-р сургуулийн захирал, нийгмийн ажилтан, сургалтын менежер нар сонсож шийдвэрлэх арга замыг ярилцан, өөрсдийн санал бодлоо илэрхийлэн, хүүхдүүдийн өмнө тулгарч байгаа асуудлуудыг өөрсдийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж, шийдвэр гаргах түвшний эрх бүхий албан тушаалтнуудад холбоотой асуудлын талаар холбогдох хүмүүст хандахаар боллоо.

Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Дэлхийн Зөн Бор-Өндөр ОНХХ-1-тэй  хамтран 2016 оны 01-р сарын 27-ны өдөр Орон нутгийн засаглалд хүүхэд, залуучуудын оролцоо, хүүхдийн оролцооны ойлголтыг нэмэгдүүлэх нь сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтанд аймгийн ЕБС-ийн сургалтын менежерүүд, нийгмийн ажилтан, нийгэм судлалын багш нар, аймгийн Цагдаагийн хэлстийн хүүхдийн байцаагч, Залуучуудын төрийн бус байгууллагын төлөөлөл, сургуулийн Peace road клубийн сурагчид буюу нийт 25 хүн хамрагдсан. Сургалтын дараа 1-р сургуулийн Peace road клубийн үйл ажиллагаатай танилцаж, клубийн зорилго, үйл ажиллагаа, үр дүнгийн талаар мэдээллийг багш А.Зургаан танилцуулж, 5-р сургуулийн оролцооны “Peace road” клубийн нэг өдрийн хичээлтэй танилцаж, өөрсдийн үйл ажиллагаа, хичээлдээ тусган ажиллахаар боллоо.

Аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн хүүхдүүд хуралдаж 2015 онд хийсэн ажлаа дүгнэн ярилцан 2016 онд хийх ажлын төлөвлөгөөгөө боловсруулан ажлын төлөвлөгөөний дагуу 2016 оны 02 сарын 25-27-ны өдрүүдэд Олон Улсын хүүхдийн Найрамдал зусланд зохион байгуулагдах Инээж буй хүүхэд чуулганд АХНЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Энхтуяа болон аймгийн Хүүхдийн Оролцооны Удирдах Зөвлөлийн гишүүд аймаг орон нутгаа төлөөлөн оролцохоор боллоо.

 

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 4
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн 01-р сарын үйл ажиллагааны тайлан
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн 03-р сарын үйл ажиллагааны тайлан

Сэтгэгдэлгүй