2020 оны 11 сарын 26 3:34 pm минут.

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн 03-р сарын үйл ажиллагааны тайлан

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн 03-р сарын үйл ажиллагааны тайлан

2016 оны 02 сарын 25-27-ны өдрүүдэд Олон Улсын хүүхдийн Найрамдал зусланд зохион байгуулагдсан Инээж буй хүүхэд чуулганд АХНЗ-ын нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, болон аймгийн хүүхдийн оролцооны удирдах зөвлөлийн гишүүнд аймаг орон нутгаа төлөөлөн амжилттай оролцож өөрийн аймгийн хүүхдүүдийн дуу хоолойг хүргэж үзэл бодлоо илэрхийлэн амжилттай оролцоод ирлээ.

Монгол улсын хүүхэд, гэр бүлийн хөгжлийн Өнөр бүл төв  /хуучнаар Монгол улсын Хүүхэд асран хүмүүжүүлэх төв/ -ийн хүүхдүүдийн санаачлагаар улс орон даяар өрнүүлж байгаа Төл түмний үйлс аянг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагууд, хүүхэд багачууд, ард иргэд, аж ахуйн нэгж, хамт олон, хүүхдийн оролцооны бүлгүүдийг татан оролцуулах ажлыг эхлүүлэн УРИЛГА гаргаж 2016 оны 03 дугаар сараас 04 дүгээр сарыг хүртэл 1 сарын аянг зохион байгуулж байна. Аяны хүрээнд аймгийн Онцгой байдлын газар, Улаанзагалмайн хороотой хамтран малчидад эхний ээлжийн тусламжийн бараа, бүтээгдэхүүн, нэмнээ, хурганы уут, хүнс тэжээл, гурил будаа гэх мэт зүйлсийг малчдад хүргэж эхлээд байна.

Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр-ийг тохиолдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Дэлхийн зөн Бор-Өндөр ОНХХ-1 хамтран Ирээдүйгээс ирсэн захидал уралдааныг ЕБС-ын сурагчдын дунд зохион байгуулан шалгарсан захидлуудыг аймгийн төрөх эмнэлэгт байгаа эхчүүдэд хүүхдийн оролцооны бүлэг \Аймгийн Хүүхдийн Нэгдсэн Зөвлөл, Хүүхдийн Оролцооны Удирдах Зөвлөл\-ийн хүүхдүүд өөрсдийн биеэр захидлуудыг уншиж, гарын бэлэг, сарнай цэцэгийн хамт өгч ирээдүйн ээжүүдийг баярлуулж ажилласан.

Монголын хүүхдийн ордон, Монгол дахь Энэтхэгийн соёлын төв, БНЭУ-ын элчин сайдын яам хамтран Ганга мөрний уянга Энэтхэг бүжгийн улсын уралдааныг 2016 оны 03-р сарын 15-ны өдөр зохион байгуулсан. Уралдаанд аймаг орон нутгаа төлөөлөн Шивээговь сумын Шивээнганхаа 2, 3 хамтлаг амжилттай оролцож“ хамтлаг бүжгийн төрлийн бага насны ангилалд 3-р байр, дунд насны ангилалд 3-р байрыг эзэлсэн амжилттай байна.

Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит өсвөрийн яруу найрагчдын Хүрэл тулга-2016 аймгийн уралдааныг 2016 оны 03 сарын 22-ны өдөр зохион байгуулсан. Уралдаанд  4 сургуулийн нийт 27 сурагчид оюун ухаан, бүтээгч сэтэхүйгээ сорьж 6-9-р ангийн насны ангилалд Тэргүүн байранд 2–р сургуулийн сурагч М.Чойсүрэнжав орж улсын уралдаанд оролцох эрх, дэд байранд 1-р сургуулийн сурагч Д.Дамдинсүрэн, гутгаар байранд 3-р сургуулийн сурагч Г.Наранмандах нар, 10-12-р ангийн насны ангилалд Тэргүүн байранд 1–р сургуулийн сурагч Ж.Батболд орж улсын уралдаанд оролцох эрхтэй болж, дэд байранд 2-р сургуулийн сурагч Э.Жамьянсүрэн, гутгаар байранд 5-р сургуулийн сурагч Б.Очирсүрэн нар амжилттай оролцсон. Тус наадамд амжилттай оролцсон 12-р ангийн гурван хүүхдэд Утга зохиол нийгмийн ажилтаны дээд сургуульд суралцах эрхийн бичиг гардуулсан. Тэргүүн байр эзэлсэн хүүхдүүд аймаг орон нутгаа төлөөлөн 2016 оны 04-р сарны 10-ны өдөр улсын наадамд оролцоно.

2016 оны 03 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Оролцооны бүлгийн хүүхдүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, чиглүүлэгч багш нарт мэдлэг олгох тэднийг чадваржуулах, оролцооны бүлгийн үйл ажиллагааг үр дүнд хүргэх зорилгоор ЕБ-ийн 1, 2, 3-р сургуулийн нийгмийн ажилтан, нийгэм судлалын багш, оролцооны бүлэг чиглүүлэн ажилладаг багш нар, оролцооны бүлэгт хамрагддаг хүүхдүүдийг хамруулан нийт 20 иргэнд “Монголын сурагчдын холбоо”-ны тэргүүн, лектор багш н Сэлэнгэ “Оролцоод хөгжье” хөтөлбөрийн багц цагийн хичээлийг зааж, хамтран туршлага солилцож ажилласан.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 3
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн 02-р сарын үйл ажиллагааны тайлан
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн 04-р сарын үйл ажиллагааны тайлан

Сэтгэгдэлгүй