2020 оны 12 сарын 05 12:12 pm минут.

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн 04-р сарын үйл ажиллагааны тайлан

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн 04-р сарын үйл ажиллагааны тайлан

Хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр:

Аймгийн Цагдаагийн хэлтэстэй хамтран Политехникийн коллежийн 2-р курсын 16 оюутанд Хүүхдийн эрх хамгаалал, Бие хүн болж төлөвшихүй, Хүүхдийн гэмт хэрэг, Захиргааны хариуцлагын тухай хуулийн талаар мэдээлэл өгч харилцан ярилцлаа.

Дэлхийн Зөн Бор-Өндөр ОНХХ-тэй хамтран Сүмбэр, Шивээговь, Баянтал сумдын болон Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дархан, Баянмөнх сумдын Хүүхэд хамгааллын хамтарсан багийн нийт 20 гишүүдэд Анхан шатны сэтгэл зүйн зөвлөгөө өгөх арга зүй сургалтыг зохион байгуулсан ба үр дүнд нь хүчирхийлэлтэй гэр бүлийн гишүүдийн сэтгэл зүйн онцлог болон тэдний сэтгэл зүйн байдлыг оношлон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх арга зүй, зөвлөгчийн ёс зүй, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх аргууд, сэтгэл заслын энгийн аргуудын талаар мэдээлэлтэй болсон.

Хүүхэд хамгаалал аяныг 04-р сарын 15-с 05-р сарын 30-ны хооронд зохион байгуулах тухай, Сүмбэр сумын Хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагаа болон Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн талаар “Иргэдэд үйлчлэх өдөрлөг”-ийн үеэр иргэдэд сурталчилан гарын авлага тараан зөвлөгөө, мэдээллээр хангаж ажиллалаа.

Хүүхдийн хөгжил-оролцооны чиглэлээр:

03-р сарын 28-ний өдөр Би эстрадын дуучин-2016 аймгийн уралдааныг Боржигин чуулгатай хамртан зохион байгуулсан ба цэцэрлэгийн насны ангилалд 5-р цэцэрлэгийн Б.Саруул алтан медаль, улсын уралдаанд оролцох эрхийн бичиг, 5-р цэцэрлэгийн Ц.Мишээл мөнгөн медаль, Баянтал сумын 4-р цэцэрлэгийн Г.Нандинбаяр хүрэл медаль, сургуулийн бага насны ангилалд 5-р сургуулийн сурагч П.Тэргэл алтан медаль, улсын уралдаанд орох эрхийн бичиг, 4-р сургуулийн Г.Нандинхүү мөнгөн медаль, 5-р сургуулийн Б.Тэмүүжин хүрэл медаль, ахлах насны ангилалд 1-р сургуулийн сурагч Н.Золбаяр алтан медаль, улсын уралдаанд оролцох эрхийн бичгийн эзэд боллоо.

2016.04.01-ний өдөр Монгол улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзах уулзалтанд АХНЗ-ийн хүүхдүүд оролцож үндсэн чиг үүргийнхээ хүрээнд шийдвэр гаргах түвшний хүмүүст дуу хоолойгоо хүргэж ажиллалаа.

Иргэдэд үйлчлэх өдөрлөг-ийн үеэр Хүүхдийн оролцооны бүлэг АНХЗ, ХОУЗ хүүхдүүдтэй хамтран иргэдэд хүүхдийн оролцооны талаар мэдээлэл өгсөн ба Зорилтот бүлгийн 55 өрхийг төлөөлсөн 15 иргэнд хүүхэд хамгаалал, хүүхдийн оролцооны чиглэлээр мэдээлэл өгч 119 иргэнд боршур гарын авлага тараан ганцаарчилсан зөвлөмж өгч ажилласан.

ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

 

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 6
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн 03-р сарын үйл ажиллагааны тайлан
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн 05-р сарын үйл ажиллагааны тайлан

Сэтгэгдэлгүй