2020 оны 11 сарын 26 10:28 am минут.

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн 05-р сарын үйл ажиллагааны тайлан

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн 05-р сарын үйл ажиллагааны тайлан

Хүүхэд хамгааллын сарын аян-ыг 2016.04.15-2016.05.30-ны хооронд аймгийн хэмжээнд зохион байгуулж аяны хүрээнд 2016 оны 09-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийг иргэдэд сурталчилах, таниулах зорилгоор шат дараатай сургалтыг зохион байгуулж байна. Үүнд:

1.Зорилтот бүлгийн, хөгжих шаардлагатай өрхүүдэд болон нийт сумын иргэдэд ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ,  ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ-ийн хүрээнд сургалт зохион байгуулж, иргэдийг мэдээллээр хангаж ажиллалаа.

  1. Аймгийн Цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн, албан хаагч нарт
  2. Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн эцэг эхчүүдэд

05-р сарын 15 буюу Олон улсын “Гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Дэлхийн зөн Бор-өндөр1 ОНХХ хамтран “Гэр бүлийг дэмжих” сарын аянг 2016 оны 05-р сард зарлаж нээлтийн үйл ажиллагааг 2016.05.16-ны өдөр Боржигин чуулгын тайзнаа “Гэр бүлийн харилцаа, хүүхэд хүмүүжүүлэх арга” сэдвээр Улаанбаатар их сургуулийн багш /Доктор, Профессор/ Б.Оюун-Эрдэнэ гэр бүлүүд болон төрийн албан хаагч нарт лекц уншиж эхлүүллээ. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс энэ өдөр 30 иргэдэд үйлчлэн, 56 ширхэг гарын авлага тарааж мэдээллээр хангаж ажилласан.

ИНЭЭЖ БУЙ ХҮҮХЭД сүмбэр сумын хүүхдийн чуулганыг 2016 оны 05-р сарын 18-ны өдөр Политехникийн коллежийн урлаг зааланд Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Дэлхийн зөн Бор-өндөр-1 ОНХХ, АХНЗ, ХОУЗ нар хамтран зохион байгуулсан. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын 1,2,5-р сургуулийн нийт 100 сурагчдын дунд зохион байгуулагдсан чуулганаар хүүхдүүдийг 5 багт хувааж, хүүхдийн хөдөлмөр, гэр бүл, сургууль, олон нийт, хүрээлэн буй орчин гэсэн сэдвийн дор хэлэлцэж тулгамдаж байгаа асуудлуудыг СҮМБЭР СУМЫН ЗАСАГ ДАРГА, ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА нарт танилцуулан, шийдвэрлэх арга замыг хайж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн хүүхдийн оролцоотой өнгөрүүллээ. Чуулганы үр дүнд “хүүхдүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шат дараатайгаар шийдвэрлэж, холбогдох арга хэмжээг эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэж, холбогдох шийдвэр гаргах түвшний хүмүүст уламжлах ажлыг зохион байгуулах болно” гэсэн хариуг Сүмбэр сумын Засаг дарга хүүхдүүдэд өгсөн юм.

Олон улсын Гэр бүлийн өдөр буюу 05-р сарын 15-нд Гэр бүлийг дэмжих сарын аяныг Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Дэлхийн Зөн ОНХХ-1 тай хамтран зохион байгуулан, ажлын төлөвлөгөөний дагуу гэр бүлүүдийн дунд О.Одцэрэн асаны нэрэмжит Гар бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнд 12 баг тамирчид, гэр бүлүүд оролцож багийн нийт дүнгээр 1-р байранд н.Базарын гэр бүл буюу Б.Мөнхзаяа ахлагчтай гэр бүл, 2-р байранд н.Доригийн гэр бүл буюу Ч.Хонгор ахлагчтай гэр бүл, 3-р байранд О.Одцэрэн асаны гэр бүл буюу О.Однямаа ахлагчтай гэр бүлүүд шалгарч амжилттай оролцлоо.

2016 оны 05-р сарын 14-ний өдөр Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа ГЭР БҮЛИЙГ ДЭМЖИХ сарын аяны хүрээнд Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Дэлхийн зөн Бор-Өндөр ОНХХ-тэй хамтран зорилтот өрхүүдийн дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг зохион байгуулж тэмцээнд нийт 6 баг оролцож авхаалж самбаагаа сорьсон юм.

Дэлхийн зөн Бор-өндөр ОНХХ-1 нь 2016 оны 05-р сарын 13-ны өдөр Түншлэгч байгууллагын тайлант өдөрлөг-ийн үйл ажиллагааг зохион байгуулан манай байгууллага Дэлхийн зөн ОУБ-тай 2010-2016 онд хамтран ажилласан үйл ажиллагааны тайланг танилцуулан ажилласан.

2015-2016 оны хичээлийн жилийн Хонхны баяр-ын үйл ажиллагаанд оролцож хичээл сурлага, урлагийн авьяастай нийт 12 хүүхдийг сургуулийн тодорхойлолтын дагуу Хүүхдийн төлөө үндэсний газрын шилдэг сурагч, авьяас медалиар шагнаж урамшууллаа.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 4
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн 05-р сарын үйл ажиллагааны тайлан
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн 06-р сарын үйл ажиллагааны тайлан

Сэтгэгдэлгүй