2020 оны 11 сарын 26 6:37 am минут.

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн 06-р сарын үйл ажиллагааны тайлан

Хөгжил, оролцооны талаар 06-р сард хийсэн ажлын тайлан

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн арга хэмжээ 2016.06.01-ний өдөр “ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус арга хэмжээг Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Дэлхийн зөн ОУБ, Хөдөлмөрийн хэлтэс, Политекникийн коллеж, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нар хамтран зохион байгуулан нийт 20 гаруй төрийн байгууллага, 18-н албан байгууллага, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан юм. Говьсүмбэр аймгийн “SUMBER GARDEN” цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийн үйл ажиллагаа хүүхдийн баярын арга хэмжээгээр эхэлсэн нь давуу тал байсан бөгөөд Дуу бүжгийн Боржигин чуулгын жүжигчид оролцож “Шитэд баян бүрд” хүүхдийн жүжиг тоглосон юм.

Нээлтийн үйл ажиллагаа:

ЗДТГ-ын дарга М.Батдэлгэр

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Сайнтөр

Дэлхийн зөн Бор-өндөр ОНХХ-1 менежер З.Цолмонбаяр нар баярын үйл ажиллагааг нээж үг хэллээ.

 

Энэ өдөр “Авьяас” хөтөлбөрийн тайлант тоглолт тавигдаж 450 хүүхдийг хамруулсан урлагийн тоглолт зохион байгууллаа. Үүнд:

  • Өсвөрийн хүүхдийн уртын дууг 60 хүүхэд
  • Боржигин морин хуурыг 50 хүүхэд
  • Хүүхдийн найрал дууг 100 хүүхэд
  • Бишгүүр хөгжмийг 50 хүүхэд
  • Хүүхдийн уран гимнастикийг 100 хүүхэд
  • Хүүхдийн бүжиг 20 хүүхэд
  • Хийл хөгжмийн 10 хүүхэд
  • Flashmob 100 хүүхэд

 

Тэмцээн уралдаан: Хүүхдүүдийн дунд 6 төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулан албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ивээн тэтгэн ажилласан юм. Үүнд:      Дугуйн уралдаан

“Хаан” банк, “Хос мөнгөн хүрд” дугуйн холбоо хамтран жил бүр уламжлал болон зохион байгуулдаг дугуйн уралдаан энэ жил 6 дахь удаагаа амжилттай зохион байгуулсан уралдаанд 82 хүүхдэд оролцож 4 насны ангилалдаар өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Уралдаанд оролцож эхний 3 байр эзэлсэн хүүхдүүд, цорын ганц эмэгтэй оролцогч 1-р сургуулийн 4а ангийн сурагч Мөнхбатын Нандинтуяа нарыг Өргөмжлөл, “Хаан” банкны дурсгалын зүйл, бэлэгээр тус тус шагналаа.

  • Цэцэрлэгийн насанд: 14 хүүхэд оролцлооДэд байр: 2-р цэцэрлэгийн Алтангэрэлийн ХОСБАЯР
  • Гутгаар байр: 5-р цэцэрлэгийн Нямжавын БАТ-ЭНЭРЭЛ
  • Тэргүүн байр: 5-р цэцэрлэгийн Бат-Эрдэнийн ГУНГААЦЭВЭЭН
  • Бага насны ангилалд: 37 хүүхэд оролцлооДэд байр: 1-р сургуулийн 5б ангийн сурагч Батсуурийн ЦЭРЭНБАТ
  • Гутгаар байр:1-р сургуулийн 5в ангийн сурагч Алтангэрэлийн ХОСБАГАНА
  • Тэргүүн байр: 1-р сургуулийн 4а ангийн сурагч Төмөрбаатарын ОТГОНХҮҮ
  • Дунд насны ангилалд: 24 хүүхэд оролцлооДэд байр: 2-р сургуулийн 8б ангийн сурагч Ганбаатарын ЭНХБАЯР
  • Гутгаар байр: 2-р сургуулийн 8б Ганчимэгийн ГАН-ЭРДЭНЭ
  • Тэргүүн байр: 1-р сургуулийн 7б ангийн сурагч Алтанхуягийн ЦЭРЭНПАЛАМ
  • Ахлах насны ангилалд: 7 хүүхэд оролцлооДэд байр: 1-р сургуулийн 11в ангийн сурагч Уртнасангийн БАЯСГАЛАН
  • Гутгаар байр: 5-р сургуулийн 11а ангийн сурагч Ганбатын ГАН-ЭРДЭНЭ
  • Тэргүүн байр: 1-р сургуулийн 11а ангийн сурагч Алтангэрэлийн АНХБАЯР

Сагсан бөмбөг

3*3 сагсан бөмбөгийн тэмцээнийг 3 насны ангилалд зохион байгуулан нийт 100 хүүхэд хамрагдаж эхний 3 байрын баг тамирчдыг шагнаж, шагналын санг үүрэн телефоны unitel, петротрак /BEIBEN TRACK/ нар хамтран дэмжиж ажилласан.

  • Дунд анги буюу 9-11 насны ангилалдДэд байранд: Лидэр багийн тамирчид
  • Гутгаар байранд: 5-р сургуулийн баг тамирчид
  • Тэргүүн байранд: Ялалт багийн тамирчид
  • Ахлах анги буюу14-16 насны эрэгтэй ангилалдДэд байранд: Шивээговь сумын 3-р сургуулийн Ирээдүй баг
  • Гутгаар байранд: 5-р сургуулийн Элит баг
  • Тэргүүн байранд: 5-р сургуулийн 8б ангийн тамирчид
  • Ахлах анги буюу 14-16 насны эмэгтэй ангилалдДэд байранд: 5-р сургуулийн 8а ангиийн Эрхэс баг
  • Гутгаар байранд: “Улаан жигүүр” баг тус тус орсон байна.
  • Тэргүүн байранд: 5-р сургуулийн Хар ирвэс баг

Хөлбөмбөг

Хөлбөмбөгийн тэмцээнийг 2 насны ангилалд зохион байгуулан нийт 54 хүүхэд хамрагдаж эхний 3 байрыг шалгаруулан Говьсүмбэр аймгийн ХАС БАНК-ны хамт олон, аймгийн  “Хөл бөмбөг”-ийн холбоо нар ивээн тэтгэж ажилласан юм.

  • Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах нь гар зургийн уралдаанд 46 хүүхэд
  • “Би чадна” хүүхдийн хөгжөөнт тэмцээнд 5-6 насны 9 хүүхэд хамрагдаж нийт 291 хүүхдийг хамруулсан тэмцээн уралдаан зохион байгуулж 90 гаруй хүүхдийг шагнаж урамшуулсан байна.       1.Зорилтот бүлгийн, хөгжих шаардлагатай өрхүүдэд болон нийт сумын иргэдэд “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ”,” ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ”, “ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ”-ийн хүрээнд сургалт зохион байгуулж, иргэдийг мэдээллээр хангаж ажилласан.          2016 оны 06-р сарын 03-ны өдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Дэлхийн зөн Бор-Өндөр ОНХХ-1-ын менежер нар Говьсүмбэр аймгийн сүмбэр сумын сургууль, цэцэрлэг, дугуйлан клубүүд, хичээлээс гадуур хүүхдийн хөгжил, оролцооны чиглэлээр хүүхэд хөгжүүлэн ажиллаж байгаа, ажиллах хүсэлтэй нийт 20 гаруй багш нартай уулзаж мэдээлэл өгч тэдний санаа бодлыг сонсож, ажлын төлөвлөгөөг нь сонсож хамтран ажиллахаар боллоо.
  •        Хүүхдийн баярын үйл ажиллагааны азын сугалааг үүрэг телефоны MOBICOM компани, Жанжин чойрын Данзан сахиус нар ивээн тэтгэж нийт 30 хүүхдийг азтан болгож шагнаж урамшуулсан ба азын сугалааны супер хонжвор ухаалаг гар утас байлаа. Мөн аймгийн хэмжээнд бүртгэлтэй байгаа 25-н бүтэн өнчин хүүхдүүдийг “GRAND” зоогийн газар хүлээн авч хооллон хүүхэд бүрт гарын бэлэг гардуулсан юм.
  •     “Хүүхэд хамгааллын сарын аян”-г 2016.04.15-2016.05.30-ны өдрийг хүртэл аймгийн хэмжээнд зохион байгуулан аяны хүрээнд 2016 оны 09-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийг иргэдэд сурталчилах, таниулах зорилгоор шат дараатай сургалтыг зохион байгуулж байна. Үүнд:
  • “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг Жаргалтай гэр бүл уриан дор тэмдэглэн “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”-уудыг, 108 утасны хүүхэд багачууд болон эцэг эхчүүдэд танилцууллан ажиллалаа.

Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран “Ахмад настаны зөвлөх үйлчилгээ” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн хөгжлийг дэмжин хамтран ажиллах хүсэлтэй ахмад настан болон ажлын дадлага туршлагатай  багш нартай 2016.06.01-ны өдрөөс 2016.07.01-ны өдрийг хүртэл  хамтран ажиллаж байна.Үүнд:

  • Г.Бямба шатрын дугуйланг 2016.06.01-ний өдрөөс эхлэн зорилтот өрхийн хүүхдүүд болон шатар сонирхож байгаа 23 хүүхэд анхан болон дунд шатны хичээл
  • н Банзрагч морин хуурийн дугуйланг хичээллүүлэн эхлэж байна.
  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 5
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн 05-р сарын үйл ажиллагааны тайлан
Даргын тушаал

Сэтгэгдэлгүй