2020 оны 12 сарын 05 11:09 am минут.

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн 07 дугаар сарын үйл ажиллагааны тайлан

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн 07 дугаар сарын үйл ажиллагааны тайлан

Хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр:

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Аймгийн Засаг даргын захирамж гарсантай холбогдуулан Шивээговь сум, Сүмбэр сум, Баянтал сумдын наадам болох товийн дагуу хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр сумдад хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах зөвлөмж хүргүүлэн ажилласан. Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  ЗДТГ 2016 оны 07 сарын 08-ны өдөр “Адуучин” тэмцээнийг зохион байгуулсан юм.

Тус уралдаанд 17 соёолон уралдаж,  унаач хүүхдүүдийг  Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс болон  хурдан морины салбар хорооны гишүүдтэй хамтран хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлагыг ханган хяналт тавьж ажилласан.Үүнд:/MNS 6264:2011/ стандартын шаардлага хангасан хамгаалалтын иж бүрэн хувцастай, 7-с дээш насны, ослын даатгалд хамрагдсан уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаанд оролцуулсан.

Шивээговь сумын баяр наадам 2016 оны 07 сарын 15-16 ны хооронд зохион байгуулагдаж хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлагын хүрээнд хяналт тавьж ажилласан. Стандартын дагуу нийт 58 хүүхдийг бүртгэл мэдээлэлд хамруулан Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Эрүүл мэндийн дэвтрийн дугаар, Эрүүл мэндийн үзлэгт орсон бичиг, Ослын даатгал, Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл зэргийг үндэслэн бүртгэл хийж ослын даатгалгүй хугацаа нь дууссан хүүхдийг даатгалд хамруулан мөн хүүхдийн хамгаалалтын хувцасгүй хүүхдийг уралдаан оролцуулаагүй болно.

Баянтал сум болон аймгийн баяр наадам малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан тодорхойгүй хугацаагаар түр хойшлогдоод байгаа болно.

Энэ сард 108 утсанд ирсэн 3-н иргэдийн өргөдлийг цаг алдалгүй Хүүхэд хамгааллын хамтарсан баг , Цагдаагийн хэлтэстэй хамтран шийдвэрлэж тухай бүр ажил зохион байгуулан ажиллаж байна.

Хэлтсийн даргын 2016 оны 07 сарын 05-ны өдрийн А/06 дугаар тушаалын дагуу 07 сарын 07-ны өдөр 5 хүний бүрэлдэхүүнтэй Шивээговь сумын 21 дүгээр зөрлөгт Орон нутгийн хүүхэд харах үйлчилгээнд хяналт үнэлгээ хийх ажил зохион байгуулан тухайн газарт ажиллаж, заавар зөвлөгөө өгч хамтран ажилласан.

Мөн хүүхэд хамгаалалын чиглэлээр архинд донтох өвчтэйн улмаас үр хүүхдээ асран хамгаалах чадваргүй болсон Н… гэх хүнийг ар гэрийн хүсэлтийн дагуу Цагдаагийн байгууллагаар дамжуулан эрэн сурвалжлан авчруулж гурван хүүхдийн эрхийг хамгаалахаар хамтран ажиллаж байна.

Бусад ажлын хүрээнд:

Аймгийн Засаг даргын Тамгын газрын ажлын хэсэг Сумдын Засаг Дарга, Засаг Даргын Тамгын газар, агентлагуудын 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг үнэлэх ажлын удирдамжийн дагуу хэлтсийн архив, албан хэрэг хөтлөлт, хүний нөөц, байгууллагын ил тод байдал болон санхүүгийн ил тод байдал, худалдан авах ил тод байдалын самбарт тус тус шинээр гарсан дүрэм, журам, тухай бүр байршуулан ажиллаж байна. Мөн  хариутай бичгийн самбар, галын самбар, хүүхэд оролцооны самбаруудыг тус тус хийлгэж, Байгууллагын албан хаагчдын танилцуулах самбарыг хийлгэх ажил явагдаж байгаа болно. Хэлтсийн цахим сайтыг 07 сард дахин шинэчлүүлж шинээр хийлгэсэнтэй холбогдуулан мэдээ мэдээлэл хийх ажил явагдаж байна. Байгууллагын дотоод ажлын хүрээнд дээр дурдсан ажлыг хийж гүйцэтгэж шалгалтанд бэлтгэн ажиллаж байна.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 2
Засаглалын үзүүлэлт
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

Сэтгэгдэлгүй