2020 оны 11 сарын 24 11:28 pm минут.

ХҮҮХЭД НАСНЫ ЭРДМИЙН АЖИЛ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН 2 ДАХ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“ХҮҮХЭД НАСНЫ ЭРДМИЙН АЖИЛ” ИЛТГЭЛИЙН УРАЛДААН 2 ДАХ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. /2019.10.29/

Монгол улсын “Хүүхдийн эрхийн тухай хууль”-ийн 6, 8 дугаар зүйл,
Монгол улсын засгийн газрын 2017 оны 270 дугаар тушаалаар батлагдсан Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөний “Хүүхдийг сонсох, үзэл бодлыг нь хүндэтгэх, нийгмийн хандлагыг төлөвшүүлж, бодлого төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх үйл явцад хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх гэсэн 3 дугаар зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Боловсрол соёл урлагийн газар, Дэлхийн зөн ОУБ-тай
хамтран
– Хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх,
– Багаар ажиллах арга зүйд сургах
– Сурагчдад эрдэм шинжилгээний ажлын ач холбогдлыг таниулах,
-Тэдэнд бие даан судлах, судалсан сэдвийн хүрээнд оновчтой санал бодлоо илэрхийлэх,
-Тулгамдаж байгаа асуудал хөндөж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох чадварыг эзэмшүүлэх зорилгоор “ХҮҮХЭД НАСНЫ ЭРДМИЙН АЖИЛ” илтгэлийн уралдааныг зохион байгууллаа.

Уралдааны сэдэв:
-“Чиний бодлоор хүүхэд хүмүүжлийн эерэг арга гэж юуг хэлэх вэ”,
-“Хүүхэд бид хөдөлмөр эрхлэх нь зөв үү”,
– “Хэрвээ би аав ээж байсан бол…”,
– “Багш сурган хүмүүжүүлэгчийн харилцаа хандлагыг ямар байгаасай гэж хүсдэг вэ”,
– “Би гэр бүлдээ үүнийг л хүсдэг..”,
– “Би суралцаж байгаа сургуульдаа ………… зүйл хийж бүтээхийг хүсдэг”,
– “Хэрвээ чиний найзад асуудал тулгарвал хаана хандах вэ” гэсэн 7 сэдвүүдээс сонгон судалгааны ажлаа танилцууллаа.

Энэхүү уралдаанд Политехникийн коллеж, ерөнхий боловсролын нийт 3 сургуулийн 14 багийн 56 сурагч оролцож мэдлэг чадвар, судалгаа шинжилгээний ажлаараа өрсөлдөж
– 1-р байранд 2-р сургуулийн В.Номинзул багшийн чиглүүлэн ажиллласан “Тэмүүлэл” баг Өргөмжлөл, 200.000 төгрөг,
– 2-р байранд 1-р сургуулийн Г.Ариунтөгсбагшийн чиглүүлэн ажилласан “Мөнхийн оюун ухаан” баг Өргөмжлөл 150.000 төгрөг,
– 3-р байранд 2-р сургуулийн Ж.Мөнхдэлгэр багшийн чиглүүлэн ажилласан “Ундарга” баг Өргөмжлөл 100.000 төгрөгөөр тус тус шалгарсан.
Мөн тус тэмцээнд багийг амжилттай чиглүүлэн оролцуулсан 2-р сургуулийн нийгмийн ухааны залуу багш В.Номинзул “Шилдэг багш” 50.000 төгрөгний мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан.

Тус уралдааны үр дүнд 14 багаас 6 баг буюу 42% нь “БИ ГЭР БҮЛДЭЭ ҮҮНИЙГ Л ХҮСДЭГ” гэсэн сэдвийг сонгон авч судалгааны ажил хийснээр гэр бүлд эцэг эх, хүүхдүүдийн хамтын үүрэг оролцоо их байгааг харуулж байна.

Мөн“ХЭРВЭЭ БИ ЭЦЭГ ЭХ БАЙСАН БОЛ” хүүхдээ хүүхэд хүмүүжлийн эерэг аргаар хүмүүжүүлж, хүүхэдтэйгээ сайн ярилцаж найз шиг нь зөвлөгч байх байсан гэсэн санаа багуудаас гарч байлаа.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 4
FORMS FOR DORMS ДОТУУР БАЙРНЫ СУРАЛЦАГЧДЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
АЙМГИЙЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ДЭД ХӨТӨЛБӨР-ИЙН ХҮРЭЭНД ТӨРИЙН БОЛОН ТББ-ИЙН АЛБАН ХААГЧДАД ЭРҮҮЛ БИЕ- САРУУЛ УХААН АЖЛЫН БАЙРНЫ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН, УРАН ГИМНАСТИKИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Сэтгэгдэлгүй