2020 оны 12 сарын 05 8:54 pm минут.

ХҮҮХЭД НАСНЫ ЭРДМИЙН АЖИЛ УРАЛДААНЫГ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРАГЧДЫН ДУНД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл урлагийн газар, аймгийн Нийтийн номын сан, Дэлхийн зөн ОУБ Бор-Өндөр 1 ОНХХ нар хамтран 2018 оны 10-р сарын 29-ний өдөр Хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, багаар чиглүүлэгч багштай хамтран ажиллах аргад сургах, сурагчдад эрдэм шинжилгээний ажлын ач холбогдлыг таниулах, тэдэнд бие даан судлах, судалсан сэдвийн хүрээнд оновчтой санал бодлоо илэрхийлж, тулгамдаж байгаа асуудал хөндөж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох чадварыг эзэмшүүлэх зорилгоор “ХҮҮХЭД НАСНЫ ЭРДМИЙН АЖИЛ” уралдааныг зохион байгууллаа. Тус уралдаанд 4-н сургуулийн 11 багийн 45 сурагч оролцож мэдлэг чадвар, судалгааны ажлаараа өрсөлдсөн. Уралдааны үр дүнд 11 багаас 5 баг буюу 46% нь СЭТГЭЛ ЗҮЙЧ СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДЭД ХЭРЭГТЭЙ ЮУ?  гэсэн сэдвийг сонгон авч сургуулиудад хийсэн судалгаанаас харахад сургуулиудад мэргэжлийн сэтгэл зүйч хэрэгцээ шаардлага байгаа нь харагдаж байсан юм. Мөн цахим тоглоомын хор уршиг, түүнээс гарах хор хөнөөлийн талаарх судалгааг хийж гарах арга замыг танилцуулсан ба Цахим тоглоомын газруудын хяналтыг сайжруулах, ажиллах цагийн хувиарыг баримтлах, тоглож байгаа хүүхэд нэг удаагийн тоглолт 2 цагаас дээш байхыг хориглоно гэх мэт хяналтыг цахим тоглоомын газрууд өөрсдөө хийх хэрэгтэй гэсэн санаанууд гарсан юм. Бас нэгэн анхаарал хандуулах болсон асуудал бол Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт энэ сэдвээр 2 баг аймгийн хэмжээнд судалгаа хийж танилцуулснаар хүүхдийн хөдөлмөр эрхлэлт аймгийн хэмжээнд байгааг харуулсан юм.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 5
ХОРТ ЗУРШИЛ БУС ХӨГЖЛИЙН ЗУРШЛЫГ ДЭМЖИЦГЭЭЕ СУРГАЛТЫГ ОРОЛЦООНЫ КЛУБЫН ЧИГЛҮҮЛЭГЧ БАГШ НАРТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
07 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ

Сэтгэгдэлгүй