ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ төсөл


Нийтэлсэн ГБХЗХГ ГБХЗХГ  /  Огноо 7-р сар 21, 2020

❗️❗️❗️ ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ төсөл ❗️❗️❗️
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны Засгийн газарт чиглэл өгөх тухай 60 дугаар зарлиг, Засгийн газрын 2019 оны 2019-2020 оныг хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлах тухай 210 дугаар тогтоол, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/55 дугаар Хүүхэд хамгаалагч төслийг хэрэгжүүлэх тухай тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Цагдаагийн хэлтэс, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран дэлхий нийтэд тархаад буй корона вирусын цар тахлын үед хүүхдүүдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэн гудамж, талбай, олон нийтийн газарт хяналт тавин халдварын үеийн сахилга батыг мөрдүүлэх, хүүхэд бүрийн гэрээс сургууль хүртэл, сургуулиас гэр хүртэлх замыг бүрэн хяналтад авч, тэднийг эрүүл, аюулгүй зорчиход дэмжлэг үзүүлж, хүүхэд бүрийг эрсдлээс хамгаалах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2020 оны 04 сарын 27-ны өдрөөс Хүүхэд хамгаалагч төслийг орон нутагт хэрэгжүүлж эхэлсэн байна.
Хүүхэд хамгаалагч төслийн ажилтнаар Цагдаагийн байгууллагын ахмад ажилтан Банзар овогтой Энхтөр, Боловсролын байгууллагын ахмад ажилтан Наваанхайдав овогтой Шинэхүү нар сонгогдон тодорхой цэгүүдэд хяналт тавин, эргүүл хийн ажиллаж байна.

Ангилал Ангилагдаагүй Зар мэдээ Ил тод байдал Мэдээ Үйл ажиллагааны ил тод байдал Үйл ажиллагааны мэдээлэл
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 16
БИ ГЭР БҮЛДЭЭ ҮҮНИЙГ Л ХҮСДЭГ
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

Сэтгэгдэлгүй