2020 оны 12 сарын 05 7:51 pm минут.

Хүүхэд хамгааллын хамтарсан багийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

  1. Хүүхдийг нийгмийн бүхий л хүрээнд бүх хэлбэрийн хүчирхийллээс ангид байлгахад Орон нутагт хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, үйл ажиллагааг жигдрүүлэх, хамтарсан багийн кейс үйлчилгээг чанаржуулах, архины хамааралтай, хүчирхийллийн харилцаатай өрхүүдтэй хамтарсан багийн гишүүд хэрхэн ажиллах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаарх багийн гишүүдийн арга зүйг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд 2016 оны 01-р сарын 21,22-ны өдрүүдэд Дэлхийн Зөн Бор-Өндөр ОНХХ-1-тэй хамтран хүүхэд хамгааллын хамтарсан багийн сургалтыг зохион байгуулж Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал, Б.Жавзанхүү, Монголын Хүүхдийн эрхий төвийн тэргүүн П.Цэвээн нар  тусгай хөтөлбөрийн дагуу удирдан явууллаа.Сургалтын үр дүн: Тус сургалтыг дадлага ажил, онол хослуулан зохион байгуулсан ба шинэчлэгдэн гарч буй Хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хуулийн төсөл, Хүүхдийн эсрэг хүчирхийлэлийн илрүүлэлт, кейс үйлчилгээний талаар болон шинжээчийн дүгнэлтийг хэрхэн яаж хийх зэрэг шинэ мэдлэгтэй болсон.
  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 3
Хүүхэд хамгааллын сарын аян-г 2016.04.15-2016.05.30-ны өдрийг хүртэл аймгийн хэмжээнд зохион байгууллаа.
Гэр бүлийн харилцаа, хүүхэд хүмүүжүүлэх арга сэдвээр Улаанбаатар их сургуулийн багш доктор, профессор Б.Оюун-Эрдэнэ лекц уншлаа.

Сэтгэгдэлгүй