2020 оны 12 сарын 02 6:05 pm минут.

“ХҮҮХЭД ХҮМҮҮЖҮҮЛЭХ ЭЕРЭГ АРГА” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. /2018.03.28/

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон Дэлхийн зөн ОУБ-ын Бор өндөр I ОНХХ хамтран “ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН 5 ЖИЛИЙН АЯНЫ” хүрээнд “ ХҮҮХЭД ХҮМҮҮЖҮҮЛЭХ ЭЕРЭГ АРГА” 2 өдрийн сургалтыг СӨБ, ЕБС, Политехник коллежийн багш, нийгмийн ажилтнуудад зохион байгууллаа. Сургалтын хүрээнд багш, эцэг эхчүүд хүүхдийг хүчирхийллээс хамгаалах арга замууд, хүүхэдтэй зүй бус харилцахаас урьдчилан сэргийлэх, зан үйлээ хэрхэн жолоодох арга зам, хүүхдээ хайрлан харилцах, тэдэнд туслах, өөрийгөө өөрчлөх арга зам гэсэн агуулгын хүрээнд нийт 30 багш, ажилтнуудыг хамруулллаа.
Сургалтын үр дүнд багш, ажилтнууд хүүхэд хүмүүжлийн эерэг аргуудаас суралцсан ба тус сургалтаар багш, нийгмийн ажилтнууд болон ГБХЗХГ-ын мэргэжилтнүүд төлөвлөгөө гарган 2018 оны 04-р сараас 12 дугаар сарын хооронд эцэг эхчүүд болон албан байгууллагын нийт 4000 хүнд “ХҮҮХЭД ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА” сургалтыг зохион байгуулахаар төлөвлөлөө.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 2
3-р сард хийсэн онцлох ажлууд
БАГШИЙН ЁС ЗҮЙ, ХАРИЛЦАА ХАНДЛАГА- ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. /2018.03.29/

Сэтгэгдэлгүй