ШИВЭЭГОВЬ СУМАНД ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ өдөрлөг, арга хэмжээ зохион байгууллаа. 2019.05.08


Нийтэлсэн Админ  /  Огноо 5 сар 10, 2019

ШИВЭЭГОВЬ СУМАНД “ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ”
өдөрлөг, арга хэмжээ зохион байгууллаа. /2019.05.08/

Аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын газар Шивээговь суманд ажиллаа.

СУРАГЧДАД ҮЗҮҮЛСЭН ҮЙЛЧИЛГЭЭ:

– “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяны хүрээнд ахлах ангийн 9-12 дугаар ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн сонгох,
– Өсвөр насны хүүхдүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалт
– Сурагчдад ганцаарчилсан болон хувьчилсан сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ,
– Холбогдох хуулийн мэдээллийг хийлээ.

СУРГУУЛИЙН БАГШ НАРТ:

-ГБХЗХГазраас 2018, 2019 онд хийж хэрэгжүүлж буй ажил,
– Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 3 дугаар тогтоолын хэрэгжилтийн биелэлт хэрхэн хангагдаж байгаа талаар хяналт шинжилгээ үнэлгээ,
-Хүүхэд хамгааллын тухай хуулийн бодлого журам хэрэгжилт,
-Дотуур байрны хүүхдүүдийн нөхцөл байдал,

ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД:

– “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн мэдээлэл,
– Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх “ХАМТАРСАН БАГ”-ийн мэдээлэл,
– Гэр бүлийн харилбаа сургалт,
-Хүүхэд хүмүүжлийн эерэг арга сургалтуудыг зохион байгууллаа.

СУМЫН ЗДТГАЗАРТ:

-Сумын хамтарсан багт хяналт шинжилгээ үнэлгээ хийв.

ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДӨРТ УГТСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

– “Гэр бүлийн үнэ цэнэ” лекц
– Сумын шилдэг 5 гэр бүлийг сумын ЗДТГ-тай хамтран шалгаруулж зохион байгууллаа.
– “Авяаслаг гэр бүл” шалгаруулах дууны тэмцээн зохион байгууллаа.

Шилдэг гэр бүл шалгаруулах номинацид:
“Алдар хүндтэй” гэр бүлээр: Шивээговь сумын иргэн Б.Чинбатын гэр бүл
Оюунлаг гэр бүлээр: Шивээговь сумын иргэн Д. Сүхбаатар гэр бүл
Бүтээлч гэр бүлээр: Шивээговь сумын иргэн Д.Зоригт гэр бүл
Шилдэг залуу гэр бүлээр: Шивээговь сумын иргэн Н.Түвшинжаргалын гэр бүл
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн гэр бүлээр: Шивээговь сумын иргэн А.Лхагванямын гэр бүл тус тус шалгарлаа.

Авъяаслаг гэр бүлээр:
1-р байр- Шивээговь сумын иргэн Алтанхүү, Сувданцэцэг
2-р байр- Шивээговь сумын иргэн Цолмон, Оюунгэрэл
3-р байр- Шивээговь сумын иргэн Батамгалан, Наранцацралт нар тус тус шалгарлаа.
Өдөрлөгийн үр дүнд иргэдэд гэр бүлийн харилцаа үнэ цэнийн ойлголтыг өгч, тэдний хийж бүтээсэн гавъяаг үнэлэн, авъяас билгийг бусдад таниулан урамшуулсан юм.

Өдөрлөгт 120 сурагч, 40 эцэг эхчүүд, арга хэмжээнд 83 иргэд нийт 243 иргэд хамрагдлаа.

ХАМТРАН АЖИЛЛАСАН ШИВЭЭГОВЬ СУМЫН ЗДТГ, СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ХАМТ ОЛОН, ДЭЛХИЙН ЗӨН ОУБ-ЫН ХАМТ ОЛОНДОО БАЯРЛАЛАА.

Ангилал Ил тод байдал Мэдээ Үйл ажиллагааны ил тод байдал Үйл ажиллагааны мэдээлэл
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 124
Өсвөр насны охидын бэлгийн халдашгүй байдлын гэмт хэргийн эсрэг БИДНИЙ ИРЭЭДҮЙ-ОХИД сэдэвт уулзалт зөвлөгөөн зохион байгуулагдлаа.
БАЯНТАЛ СУМАНД ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ үзүүллээ. 2019.05.09

Сэтгэгдэлгүй

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.