2020 оны 11 сарын 30 1:17 pm минут.

Шивээговь сумын 3-р сургууль Хүүхдийн чуулганаа зохион байгууллаа.

Шивээговь сумын III сургууль, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Шивээговь сумын ЗДТГ нар хамтран “Хүүхдийн чуулган”-ыг 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулсан.

Чуулганд: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн “Хүүхдийн зөвлөл”-ийн төлөөлөл сурагчид урилгаар ирж оролцож, Шивээговь сумын оролцооны 14 бүлгийн сурагчид тангараг өргөж, “Охидын дуу хоолой хэлэлцүүлэг”, “Ном клуб”, “Эмч клуб”, “Эко клуб”, “Анхны тусламж” гэсэн 5 өртөөгөөр сурагчдыг аялуулан тулгамдаж буй асуудлаа хүүхдүүдэд танилцуулан шийдвэрлэх арга замыг мөн танилцуулан ажилласан. Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн “Хүүхдийн зөвлөл”-ийн төлөөлөл сурагчдын зүгээс байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалах зорилгоор “Миний найзыг авраач” сэдэвт илтгэл, хүн та өөрөө өөртөө эзэн байх ёстой гэсэн “Нар” сэдэвт илтгэлийг тус тус тавьж, МЭТГЭЛЦЭЭНИЙГ хэрхэн зохион байгуулах талаар үлгэрчилсэн “Кибер орон зай нь хүнийг бодит амьдралгүй болгож байна” мэтгэлцээнийг Шивээговь сумын 3-р сургуулийн оролцооны бүлгийн сурагч найзууддаа зориулж зохион байгуулж, өөрсдийн туршлагаа түгээн танилцууллаа.

Чуулганы төгсгөлд сурагчид чуулганы үйл ажиллагаагаа дүгнэн дугуй ширээний ярилцлага зохион байгуулж, Шивээговь сумын 3-р сургуулийн авъяаслаг сурагчид зочин сурагчиддаа урлагийн бяцхан тоглолтоо танилцуулсан.

14671079_199037850532707_1496619632684126848_n 14479820_199037670532725_7020551691117047193_n 14721691_199037930532699_2737743683584692927_n 14732194_199037007199458_5869178806371303108_n 14717247_199038120532680_7815807759109625393_n 14632836_199037303866095_6528072700283855373_n

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 5
Хүүхэд харах үйлчилгээнд хийсэн хяналт шалгалт хийсэн талаарх мэдээлэл
Аймгийн Өсвөрийн аврагч тэмцээнийг зохион байгууллаа.

Сэтгэгдэлгүй