2020 оны 11 сарын 24 11:45 pm минут.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. /2018-02-09/

Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчдад “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хууль, аймгийн “Залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийг 40 албан хаагчдад зохион байгууллаа.
Сургалтаар Залуучуудын хөгжилд төрөөс дэмжлэг үзүүлэх 5 чиглэлийн талаар, аймгийн Залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлууд болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд шинэчлэн оруулсан 10 гол өөрчлөлтүүдийн талаар мэдлэг мэдээлэл өгч, албан хаагчид тус хуулиудтай холбоотой асуулт, санал сэтгэгдэлээ солилцлоо.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 2
АУДИТЫН ИТГЭМЖЛЭЛ /2018-01-26/
ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР-ын ажилтан, албан хаагчид 2018 онд ажиллах үр дүнгийн гэрээгээ байгууллаа.

Сэтгэгдэлгүй