2020 оны 11 сарын 24 8:43 pm минут.

ЭЕРЭГ ХАНДЛАГА- ЭРҮҮЛ ОЮУТАН АЯНЫ ХҮРЭЭНД ХОРТ ЗУРШЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ОРОЛЦООНЫ КЛУБЫН СУРАГЧДЫН ДУНД ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ЭЕРЭГ ХАНДЛАГА- ЭРҮҮЛ ОЮУТАН” АЯНЫ ХҮРЭЭНД ХОРТ ЗУРШЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ОРОЛЦООНЫ КЛУБЫН СУРАГЧДЫН ДУНД “ДЭВЖЭЭ” ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
/2019.10.18/

Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Аймгийн цагдаагийн хэлтэс, Аймгийн хууль эрх зүйн хэлтэс нар хамтран “Эерэг хандлага- Эрүүл оюутан” аяны хүрээнд хүүхэд залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, тэдэнд хуулийн мэдлэг олгох, өсвөр үе, залуучуудын идэвх санаачлагыг нэмэгдүүлэх, Оролцооны бүлгийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх, тэдний хийсэн ажлыг сурагчдад танилцуулах зорилгоор “ДЭВЖЭЭ-2019” тэмцээнийг зохион байгууллаа.

Тус тэмцээнд ерөнхий боловсролын 4 сургууль, Политехникийн коллеж, Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл нийт 6 баг оролцож НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенци, Монгол улсын “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Тамхины хяналтын тухай хууль”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль”, “Архидан согтуурахтай тэмцэх тухай”-иудын хүрээнд мэдлэг олгож, тэдний авхаалж самбаа, ур чадварыг сорьж, сургуулийн оролцооны клубуудын 2018-2019 оны хичээлийн жилд хийсэн ажлын тайлангаа танилцуулсан юм.
Тус тэмцээний
ТЭРГҮҮН байранд 3-р сургуулийн Оч баг
ДЭД байранд 1-р сургууль
ГУТГААР байранд Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн баг тус тус шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 1
ХАЛХ ГОЛЫН БАЙЛДААНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ ГОВИЙН БҮСИЙН АЙМГУУДЫН ЦЭРЭГ-СПОРТЫН ДӨЛ ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНД БАГ БҮРЭЛДЭХҮҮН АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БОЛОН ЖИШИГ СУРГУУЛЬ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сэтгэгдэлгүй