2020 оны 11 сарын 26 11:05 am минут.

ЭЕРЭГ ХАНДЛАГА- ЭРҮҮЛ ОЮУТАН АЯНЫ ХҮРЭЭНД ХОРТ ЗУРШЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ “ДЭВЖЭЭ” ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Аймгийн прокурорын газар нар хамтран “Эерэг хандлага- Эрүүл оюутан” аяны хүрээнд хүүхэд залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, тэдэнд хуулийн мэдлэг олгох, өсвөр үе, залуучуудын идэвх санаачлагыг нэмэгдүүлэх, Оролцооны бүлгийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх, тэдний хийсэн ажлыг сурагчдад танилцуулах зорилгоор ДЭВЖЭЭ-2018 тэмцээнийг зохион байгууллаа.

Тус тэмцээнд ерөнхий боловсролын 4 сургуулийн 5 багийн 35 сурагч оролцож НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенци, Монгол улсын “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Тамхины хяналтын тухай хууль”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль”, “Архидан согтуурахтай тэмцэх тухай”-иудын хүрээнд мэдлэг олгож, тэдний авхаалж самбаа, ур ухааныг уралдуулсан юм.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 2
ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ бүлгэмийн суралцагчдын чуулга уулзалтанд оролцлоо.
ХОРТ ЗУРШИЛ БУС ХӨГЖЛИЙН ЗУРШЛЫГ ДЭМЖИЦГЭЭЕ СУРГАЛТЫГ ОРОЛЦООНЫ КЛУБЫН ЧИГЛҮҮЛЭГЧ БАГШ НАРТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сэтгэгдэлгүй