2021 оны 03 сарын 09 10:37 am минут.

ЭРҮҮЛ БИЕ-САРУУЛ УХААН 2020 АЖЛЫН БАЙРНЫ ДАСГАЛ, ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН

Аймгийн залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн “Эрүүл залуу хүн-залуучуудын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл дадал хэвшилтэй бүтээлч залуусыг бий болгоно” зорилтын хүрээнд залуучуудад эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилан таниулж, эрүүл чийрэг бие бялдарыг цогцлооход иргэн, аж ахуй нэгж байгуулага бүрийг оролцуулах, идэвхэжүүлэх, иргэд олон нийтийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Биеийн тамир спортын газар нар хамтран “Эрүүл бие-Саруул ухаан 2020” гимнастикийн тэмцээнийг 2 дахь жилдээ зохион байгуулсан. Тэмцээнд 10 баг оролцохоор бүртгүүлснээс 4 багийн 100 гаруй тамирчин, хөгжөөн дэмжигчид оролцсон. Тэмцээнд оролцогчдоос шилдэг 3 байр, шилдэг хөгжөөн дэмжигч багийг тус тус шалгаруулан урамшуулсан.
1-р байр Дуу бүжгийн Боржигин чуулгын баг
2-р байр УУЖС-Политехникийн коллежийн баг
3-р байр “Аялгуут хэмнэл” бүжгийн холбооны баг
Шилдэг хөгжөөн дэмжигч багаар Төмөр замын ахмадын холбооны “Ган жигүүр” баг тус тус шалгарсан.
Өмнө жилийн тэмцээнтэй харьцуулахад энэ жилийн хувьд цар тахал буюу корона вирусын улмаас оролцох баг тамирчдын ирц буурсан хандлагатай байсан боловч оролцогчдын хувьд цаашид жил бүр үргэлжлүүлэн зохион байгуулж байх хүсэл, саналаа илэрхийлж байсан. Мөн тэмцээнд оролцохын тулд байгууллага хамт олноороо нэгдэн өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж байсан нь тэдний бие, сэтгэл санаанд эерэг өөрчлөлтийг бий болгохын сацуу амьдралын идэвхийг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн хэмээн оролцогчид дүгнэсэн юм.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 32
ЗАЛУУЧУУД БИДНИЙ ОРОЛЦОО ӨДӨРЛӨГ
НҮБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ

Сэтгэгдэлгүй