2020 оны 11 сарын 26 3:36 am минут.

ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЦЭГ, ЭХЧҮҮДЭД ХУУЛИЙН БОЛОН “ХҮҮХДИЙГ ХҮМҮҮЖҮҮЛЭХ ЭЕРЭГ АРГА СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

     ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРААС “ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЗОГСООЁ” уриан дор зохион байгууллагдаж буй “Хүүхдийг хүмүүжүүлэх эерэг арга” үндэсний аяны хүрээнд өнөөдөр “ХӨДӨЛМӨР ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР”-тай хамтран Өрх толгойлсон эцэг, эхчүүдэд “Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг эхэд тэтгэмж тогтоох шинэ хуулийн танилцуулга” “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль” “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” сэдвээр ГБХЗХГазрын дэргэдэх “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ”-д нийт 35 хүнийг хамруулан зохион байгууллаа. Уг сургалтын үр дүнд эцэг, эхчүүд хуулийн мэдлэг, мэдээлэлтэй болж мөн хүүхдийг эерэг аргаар хэрхэн хүмүүжүүлэх арга ухаан, хүүхдийн насны онцлог, тархины хөгжлийн талаарх ойлголтыг авсан.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 3
ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН АЖИЛТНУУДЫН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА
ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨ-нд аймаг орон нутгаа төлөөлөн 10 сурагч амжилттай оролцоод ирлээ.

Сэтгэгдэлгүй