ӨСВӨРИЙН АВРАГЧ-2019 ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.


Нийтэлсэн ГБХЗХГ ГБХЗХГ  /  Огноо 10 сар 01, 2019

“ӨСВӨРИЙН АВРАГЧ-2019 ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд Аймгийн Онцгой байдлын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Дэлхийн зөн ОУБ Бор-Өндөр-1 ОНХ нартай хамтран “Өсвөрийн аврагч-2019” тэмцээнийг Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд 2019 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнийг Онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд хүүхдийн оролцоог хангах, тэсвэр хатуужилтай, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх, аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг эзэмшүүлэх, гамшигт нэрвэгдэгсдийг аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, зорилготойгоор зохион байгуулсан. Тэмцээнд аймгийн Ерөнхий боловсролын 4 сургуулийн 5-н багийн нийт 35 тамирчин авхаалж самбаа, ур чадвар, хүч чадлаа дайчлан оролцож ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн “Соёмбо” баг тэргүүн байранд шалгарч аймаг орон нутгаа төлөөлөн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд орох эрхийн эзэд болсон.

Ангилал Ангилагдаагүй Ил тод байдал Үйл ажиллагааны ил тод байдал Үйл ажиллагааны мэдээлэл
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 128
8 ДУГААР САРЫН САНХҮҮГИЙН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ
А61 ТУШААЛ

Сэтгэгдэлгүй

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.