Өсвөр насны охидын бэлгийн халдашгүй байдлын гэмт хэргийн эсрэг БИДНИЙ ИРЭЭДҮЙ-ОХИД сэдэвт уулзалт зөвлөгөөн зохион байгуулагдлаа.


Нийтэлсэн Админ  /  Огноо 5 сар 06, 2019

Өсвөр насны охидын бэлгийн халдашгүй байдлын гэмт хэргийн эсрэг “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-ОХИД” сэдэвт уулзалт зөвлөгөөн зохион байгуулагдлаа. /2019-05-03/

Аймгийн ГХУСАЗСЗөвлөлийн дарга буюу ИТХ-ын дарга Г. Батзамаар ахлуулан Цагдаагийн хэлтэс, ГБХЗХГазар, Прокурорын газар, ЭМГ, БСУГазартай хамтран хил залгаа аймгууд болох Хэнтий, Дундговь, Дорноговь аймгуудын сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Цагдаа болон нийгмийн ажилтны төлөөлөл нийт 75 хүнийг хамруулсан Өсвөр насны охидын бэлгийн халдашгүй байдлын гэмт хэргийн эсрэг “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-ОХИД” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнөөр:
– Өсвөр насны охидын жирэмслэлтийн коэффициентийг бууруулах
– Өсвөр насны жирэмсэн охидын эзлэх хувийг бууруулахад хэрхэн анхаарч ажиллах агуулгын дор Аймгийн Цагдаагийн хэлтэс ” Хил залгаа орон нутгийн Өсвөр насны охидын бэлгийн халдашгүй байдлын гэмт хэрэгт өртөх шалтгаан, өнөөгийн нөхцөл байдал”, ГБХЗХГазар “Хүүхэд хамгааллын өнөөгийн нөхцөл байдал бодлого шийдвэр хэрэгжилт”,
Прокурорын газар ” Бэлгийн халдашгүй байдлын гэмт хэрэг тухайн асуудалд төрийн байгууллагын ажилтнуудын үүрэг хариуцлага”, ЭМГазар “Өсвөр үеийнхний эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлэ буй арга хэмжээ охидын жирэмслэлт анхаарах асуудлууд”, БСУГазар ” Өсвөр насны хүүхдийн асуудлаар салбарын хэрэгжүүлж буй бодлого шийдвэр”-ийн талаар холбогдох мэдээллүүдийг хийж мөн холбоотой хэлэлцүүлэгийг зохион байгууллаа.

Зөвлөгөөний төгсгөлд 5 чиглэл тус бүрээр “ЗӨВЛӨМЖ” гарган салбарууд хүүхэд хамгааллын чиглэлээр хамтын ажилагаагаа уялдуулан ажиллах шийдвэрт хүрлээ.

Ангилал Ил тод байдал Мэдээ Үйл ажиллагааны ил тод байдал Үйл ажиллагааны мэдээлэл
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 118
НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ 2019.04.30
ШИВЭЭГОВЬ СУМАНД ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ өдөрлөг, арга хэмжээ зохион байгууллаа. 2019.05.08

Сэтгэгдэлгүй

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.