ЭХ БАЙГАЛИА ХАМГААЛЖ, ИДЭВХИТЭЙ АМЬДАРЦГААЯ ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.


Нийтэлсэн ГБХЗХГ ГБХЗХГ  /  Огноо 8 сар 30, 2019

“ЭХ БАЙГАЛИА ХАМГААЛЖ, ИДЭВХИТЭЙ АМЬДАРЦГААЯ” ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2019.06.22
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас аймгийн Залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд Биеийн тамир спортын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газруудтай хамтран 2019 оны 06 сарын 22-ны өдөр өсвөр үе, залуучуудыг идэвхитэй хөдөлгөөнд уриалах, эрүүл амьдралын хэв маягийг сурталчилах, байгаль орчноо цэвэрлэн, хайрлан хамгаалах үзэл санааг өсвөр үе, залуучуудад төлөвшүүлэн дэлгэрүүлэх, алхалт, явган аяллыг хөгжүүлэх зорилгоор “ЭХ БАЙГАЛИА ХАМГААЛЖ, ИДЭВХИТЭЙ АМЬДАРЦГААЯ” явган аяллыг зохион байгууллаа. Аялалд аймгийн ШШГГ 425-р ангийн баг хамт олон, Улсын бүртгэлийн хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Биеийн тамир спортын газар, Ахмадын хороо, Өсвөр үеийн хүүхэд залуусын баг, иргэдийн баг нийт 5 багийн 56 хүн хамрагдсан байна.
Аяллын үеэр “Хөгжилтэй буухиа” тэмцээн, “Бие бялдрын сорил” тэмцээн, “Ахлагчдын тэмцээн”, “АХА” тэмцээн зохион байгуулагдаж, багийн дүнгээр эхний 3 байрыг шалгаруулан шагнаж, урашуулсан. Мөн аялалд өөрийн идэвхи санаачлагаараа оролцсон “Хамгийн найрсаг оролцогч”, “Хамгийн ахмад болон бяцхан оролцогч”-дыг шалгаруулан шагнаж урамшуулсан юм.

Тус аяллын үеэр явган аялагчид өөр хоорондоо танилцан, хөдөлгөөн, эрүүл амьдрах аргын талаар туршлага солилцон ярилцаж, ахмад аялагчид идэвхитэй хөдөлгөөний талаар мэдлэгээ өсвөр үеийн хүүхэд, залуучууддаа хуваалцан сурталчилж бие биенээсээ суралцан аяласан юм. Мөн нутгийн ахмад аялагчид Говьсүмбэр аймгийн байгалийн дурсгалт газрын тухай түүхийг залуучуудад сонирхуулан ярьж өгч байсан нь хүүхэд, залууст маш сонирхолтой, мэдлэгийг олж авахад нь тусласан.

Ангилал Ил тод байдал Үйл ажиллагааны ил тод байдал Үйл ажиллагааны мэдээлэл
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 11
ХАМТДАА ХӨГЖЬЕ АЯНЫ 1 ЖИЛИЙН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ
3 ДУГААР САРЫН САНХҮҮГИЙН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ

Сэтгэгдэлгүй

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.