ХҮҮХЭД ЭРХЭМ- ХЭРЭГЛЭГЧ ҮНДЭСНИЙ АЯН

30

“ХҮҮХЭД ЭРХЭМ- ХЭРЭГЛЭГЧ” ҮНДЭСНИЙ АЯН ГОВЬСҮМБЭР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
/2020.04.01/

Гэр бүлийн орчинд хүүхдийн эрүүл аюулгүй байдлыг хангах, аливаа болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын A/115, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/71, Эрүүл мэндийн сайдын А/155 тоот хамтарсан тушаалаар 03-р сарын 15-ны өдрөөс 4-р сарын 01-ний өдрүүдэд “Хүүхэд эрхэм хэрэглэгч” аян үндэсний хэмжээнд зохион байгуулагсан.

Энэхүү аяны хүрээнд Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Миний гэр аюулгүй орчин”, “Гэрийн эмийн санг цэвэрлэж, цэгцэлж хэвшье” хяналтын хуудсыг Говьсүмбэр аймгийн төрийн болон төрийн бус 56 байгууллагын 2143 албан хаагч, 1293 өрх давхардсан тоогоор нийт 3436 хүн буюу аймгийн нийт хүн амын 20%-ийг хамруулсан.

Тус аяны хүрээнд эцэг эхчүүд үр хүүхдийнхээ аюулгүй байдал, орчин нөхцөл хүүхдэд ээлтэй эсэхийг тусгай хяналтын хуудсаар үнэлэн гэр, ахуйн орчны аюулгүй байдлыг үнэлэх 26 асуулгын хүрээнд үнэлгээ хийхэд манай аймгийн хэмжээнд дараах 5 асуулга хамгийн өндөр эрсдэлтэй гарч байна.

1. Гэрийн орчинд зуух пийшин ашигладаг бол тусгаарлалт хамгаалалт хийсэн байна уу? асуултад гэрт амьдардаг өрхүүдийн 53% нь хамгаалалт хийгээгүй гэсэн байсан нь хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл өндөр гарч байна.
2. Хүүхдийг унадаг дугуй, скүүтер, тэшүүр зэргээр тоглоход хамгаалалтын хэрэгсэл хэрэглүүлдэггүй нь 67%, 33% нь хэрэглүүлдэг гэсэн байсан нь хүүхэд тоглох явцдаа бэртэх гэмтэх эрсдэл өндөр гарч байна.
3. Гэртээ утаа мэдрэгч дохиоллыг суурилуулсан уу? асуултад судалгаанд оролцогчдын 67% нь үгүй, 33% нь суурилуулсан гэсэн нь гэрт гал, утаа гарахад хүүхэд өртөх эрсдэл өндөр гарч байна.
4. Хэрвээ утаа мэдрэгч суурилуулсан бол 6 сар тутамд батарейг шалгаж, шаардлагатай бол сольдог уу? асуултад гэртээ утаа мэдрэгчтэй өрхийн 70% нь үгүй буюу сольдоггүй, 30% нь тийм буюу сольж, шинэчилдэг гэсэн нь гэртээ хэдий утаа мэдрэгчтэй хэдий ч утаа мэдрэгч нь ажиллахгүй байх эрсдэл өндөртэй байхыг харуулж байна.
5. Танай гэр байшин, орон сууцны орчинд галын аюулаас хамгаалах хэрэгсэл байдаг уу? асуултад 86% нь байхгүй, 14% нь байгаа гэсэн байна. Үүнээс харахад ихэнхи айл өрхүүдэд галын аюулаас хамгаалах хэрэгсэл байдаггүй буюу эрсдэл өндөртэй гарч байна.

Иймд эдгээр өндөр эрсдэлтэй гарсан асуулгын хүрээнд хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэн үр хүүхдэдээ анхаарал хандуулахыг зөвлөж байна.