ХҮҮХДИЙН ЭРХЭД СУУРИЛСАН- ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРОН НУТГИЙН ЗАСАГЛАЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.


Нийтэлсэн Админ  /  Огноо 2 сар 22, 2017

              ХҮҮХДИЙН ЭРХЭНД СУУРИЛСАН – ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРОН НУТГИЙН ЗАСАГЛАЛ хэлэлцүүлэгийг 2017 оны 02-р сарын 06-ны өдөр аймгийн ГБХЗХГ, Дэлхийн зөн Бор-Өндөр-1 ОНХХ-ийн Оролцоод хөгжье клубийн хүүхдүүдтэй хамтран зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт аймгийн Политехник коллежийн оюутнууд, Ерөнхий боловсролын сургуулийн 1, 2, 3-р сургуулийн Peace Road клубын 30 гаруй сурагчид,  Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга, Сүмбэр сумын ИТХ-ын дарга, Аймгийн Тамгын газрын Дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Цагдаагийн хэлтсийн дарга гэх мэт шийдвэр гаргах түвшний 10 гаруй агентлагуудын дарга нарт хүүхдүүд аймгийн Хүүхдүүдийн өмнө тулгамдаж буй асуудал-ыг танилцууллаа. Тус хэлэлцүүлэгийн үр дүнд Орон нутгийн удирдлагууд хүүхдүүдтэй хамтарч ажиллах ажлын төлөвлөгөө гаргаж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх арга замыг хайж, хариулт өгсөн юм. Хэлэлцүүлэг шинэлэг бүтээлч, хүүхэд бүр үзэл бодлоо илэрхийлэх бололцоотой, нээлттэй, гарах үр дүн нь тодорхой хүн бүр тэгш байх харилцааг үүсгэсэн, хамтран ажиллах үзэл хандлагыг шингээсэн хэлэлцүүлэг болж, Хүүхдүүд бид орон нутгийн удирдлагатай нүүр тулж уулзлаа, биднийг сонсож, хүндэлж байна, асуудлыг маш нухацтай судалж шийддэг юм байна гэж хүүхдүүд дүгнэлээ.

16422669_738423162989758_7071118508882273606_o 16487591_738423769656364_1497939269563246957_o 16422626_738423772989697_50877600935940794_o 16463625_738423359656405_7961152797240117630_o 16487770_738423759656365_8192165900740122724_o 16463383_738423322989742_7738537889925427227_o IMG_0062 IMG_0063 IMG_0006

Ангилал Ангилагдаагүй Зар мэдээ Мэдээ Онцлох Сарын мэдээ Үйл ажиллагааны мэдээлэл
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 63
16145448_1387469234628266_368939931_o АЙМГИЙН ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ЦОДГОР ХҮҮ-2017” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
IMG_0034 ЗАЛУУ МАЛЧДЫГ ДЭМЖИХ АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сэтгэгдэлгүй