ХУУЛИА МЭДЬЕ-ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАЯ САЛБАРЫН ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ САРЫН АЯН

33
“ХУУЛИА МЭДЬЕ-ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАЯ” САЛБАРЫН ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ САРЫН АЯН ЗАРЛАЛАА.
Шинэтөрлийн коронавирус /COVID-19/ дэлхийн улс орнуудад дэгдсэнтэй холбогдуулан халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улс даяар бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон ба хувийн хэвшлийн зарим байгууллагууд хэвийн ажиллах боломжгүй болж, албан хаагчид гэртээ ариун цэврийн дэглэм сахиж, ажил орлогогүй болохын зэрэгцээ ахуйн хүрээний архидалт, хүүхдийн осол гэмтэл нэмэгдэж байгаа нь нийгмийн стресс үүсэх аюул нүүрлэж байна.
Иймд Засгийн газрын 2019 оны 201 дүгээр тогтоолоор батлагдсан “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх журам”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 01/211 тоот чиглэлийг тус тус үндэслэл болгон онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах хэрэгцээ шаардлага бий болоод байна.
Иймээс #Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “ХУУЛИА МЭДЬЕ-ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАЯ” САЛБАРЫН ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ сарын аяныг 2020 оны 04 сарын 13-ны өдрөөс 05 сарын 13-ны өдрүүдийн хооронд цахим мэдээллийн хэрэгслээр дамжуулан зохион байгуулах гэж байна.
Аяны хүрээнд “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Гэр бүлийн тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль”,
Монгол Улсын эрүүгийн хууль, Хувь хүний нууцын тухай хууль”, “Байгууллагын нууцын тухай хууль”-иудын хүрээнд цахим мэдээллийн хэрэгслээр дамжуулан хуулийг сурталчлан таниулах, холбоотой шинэлэг мэдээлэл, зөвлөгөө, зөвлөмжийг олон нийтэд хүргэх болно.
Та бүхэн дээрх хууль тогтоомжуудтай холбоотой дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг манай Говьсүмбэр Аймгийн Гбхзхг цахим фэйсбүүк хаягаар цаг тухай бүрт авч, өөрийн мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэхийг хүсье.