Аймгийн Засаг даргын нэрэмжит хүүхдийн урлагийн Яргуй-2017 наадмыг зохион байгууллаа.


Нийтэлсэн Админ  /  Огноо 4 сар 05, 2017

          Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар Аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Дуу бүжгийн Боржигин чуулгатай хамтран, Дэлхий зөн Бор-Өндөр-1 ОНХХ-ийн дэмжлэгтэйгээр АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ХҮҮХДИЙН УРЛАГИЙН ЯРГУЙ-2017 НААДМЫН 2017 оны 03-р сарын 22, 23, 24 -ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус наадмыг Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, тэдний урлагийн авьяас билгийг нээн хөгжүүлэх, бие биенээсээ харилцан суралцах, тэдний урлагийн гоо зүйн боловсролыг нэмэгдүүлэх, ардын болон орчин үеийн урлагийг дэлгэрүүлэхэд зорилгоор Ерөнхий боловсролын 5-н сургуулийн 1-12 ангийн нийт 300 гаруй хүүхэд 1-5-р анги, 6-9-р анги, 10-12-р анги гэсэн насны ангилалд

  1. Дууны төрөлд: Боржигин уртын дуу, Зохиолын дуу, Ардын дуу, хамтлаг дуу
  2. Бүжгийн төрөл: Гоцлол бүжиг, хамтлаг бүжиг
  3. Хөгжмийн төрөл: Гоцлол хөгжим, хамтлаг хөгжим
  4. Язгуур урлагийн төрөл: Гоцлол, хамтлаг гэсэн төрлөөр авьяас чадвараа сорьсон юм.

Наадмыг шүүгчээр Дуу бүжгийн Боржигин чуулганы дарга Ц.Цэнджав, Соёлын тэргүүний ажилтан Р.Батболд, Дуу бүжгийн Боржигин чуулганы бүжгийн багш Э. Алтанзул, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Н.Туяа нар шүүж багийн нийт дүнгээр 1-р сургууль ТЭРГҮҮН байранд орж шилжин явах цом, мөнгөн шагнал, 5-р сургуулийн ДЭД байр мөнгөн шагнал, 3-р сургууль ГУТГААР байр мөнгөн шагнал хүртлээ.

17555198_1385079848204770_493736140_n IMG_8964 IMG_8978 IMG_8984 IMG_8992 IMG_9007 IMG_9000 IMG_8960 IMG_9038 IMG_9089 IMG_9116 IMG_9065

 

Ангилал Зар мэдээ Мэдээ Онцлох Үйл ажиллагааны ил тод байдал Хөгжлийн үйлчилгээ
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 74
S1tcydnUWU Төсвийн гүйцэтгэлийн 02-р сарын мэдээ
S1tcydnUWU Төсвийн гүйцэтгэлийн 03-р сарын мэдээ

Сэтгэгдэлгүй