Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийг шинэчлэн байгууллаа.


Нийтэлсэн Админ  /  Огноо 4 сар 27, 2017

Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийг шинэчлэн байгуулах, хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдийг чадавхжуулах, үйл ажиллагааг идэвхжүүлэх, үр дүнд хүргэх, оролцооны клубын үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хүүхдийн оролцооны байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, бие биенээсээ суралцах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор ЕБС-ийн оролцооны клубын хүүхдүүдийн дунд сургалт, сонгуулийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Бор-Өндөр 1 ОНХХ, 1-р сургуулийн “Оролцоод хөгжье” клубийн багш, сургуулийн нийгмийн ажилтнуудтай хамтран зохион байгуулж сургалтанд 1, 2, 5 дугаар сургуулийн 8-10 дугаар ангийн хүүхдүүдээс 14 хүүхэд, 3, 4 дүгээр сургуулиас 2 хүүхэд нийт 62 хүн хамрагдсан. Мөн АХНЗ-ийн 2006 онд тэргүүлэгчээр ажиллаж байсан Идэрзориг урилгаар хүрэлцэн ирж хүүхдүүдэд хүүхдийн оролцооны байгуулагат ажиллаж байсан туршлага, хийж санаачилсан ажлаасаа танилцуулсан юм.
Сургалтын үр дүн:
• Аймгийн Хүүхдийн Нэгдсэн Зөвлөлийг шинэчлэн байгуулж нийт 15 хүүхдийн бүрэлдэхүүнтэйгээр сонгуулийн ардчилсан зарчмаар шинэчлэн байгуулж АХНЗ-ийн анхны хурлаар Аймгийн Хүүхдийн Нэгдсэн Зөвлөлийг даргаар 5-р сургуулийн 11-р ангийн сурагч Чанцалдулам, нарийн бичгийн даргаар 2-р сургуулийн сурагч 8-р ангийн О.Соёлмаа нар ажиллахаар сонгогдсон юм.
• Аймгийн хүүхдийн оролцооны байгууллагуудыг танилцуулан хамтын ажиллагааг идэвхжүүлж, оролцооны клубүүдийн хүүхдүүд бие биетэйгээ танилцаж 2017 онд хамтран ажиллах ажлын төлөвлөгөө боловсруулсан.
• Мөн сургууль тус бүрт үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн оролцооны ямар байгууллагууд байдаг тэдгээрийн үйл ажиллагааг сонсож, харилцан ярилцаж туршлага солилцсон.
• Аймгийн хүүхдүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэх, 2017 оны 05-р сард аймгийн хүүхдийн чуулганыг зохион байгуулахаар болсон юм.

IMG_0361 IMG_0187 IMG_0197 IMG_0165 IMG_0157 IMG_0267 IMG_0357 IMG_0363


Ангилал Зар мэдээ Мэдээ Үйл ажиллагааны мэдээлэл
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 35
17814558_773234679523256_6257347977550747828_o Иргэдэд үйлчлэх өдөрлөгөөр Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь иргэдэд үйл ажиллагаагаа хүргэж ажиллалаа.
IMG_1156 ХӨГЖИЖ БУЙ ХҮҮХЭД аймгийн хүүхдийн нэгдсэн чуулганыг зохион байгууллаа.

Сэтгэгдэлгүй