ХӨГЖИЖ БУЙ ХҮҮХЭД аймгийн хүүхдийн нэгдсэн чуулганыг зохион байгууллаа.


Нийтэлсэн Админ  /  Огноо 6 сар 08, 2017

     Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Говьсүмбэр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Дэлхийн зөн Бор-Өндөр ОНХХ-1, Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл нар хамтран Аймгийн хүүхдийн чуулганыг өдгөө 07 дахь удаагаа  ХӨГЖИЖ БУЙ ХҮҮХЭД нэрийн дор зохион байгууллаа. Чуулганы үйл ажиллагаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь, Баянтал сумын ЕБС-ийн 7-11-р ангийн нийт 60 сурагч төлөөлөгч, Политехникийн коллежийн 6 төлөөлөгч оюутан, сургуулийн нийгмийн ажилтнуудыг хамруулан нийт 100 гаруй зочид төлөөлөгч хамрагдснаараа онцлог байсан юм.

Сурагч, хүүхдүүдийн дуу хоолойг сонсохоор Аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэгбүмбэрэл, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Уранцэцэг, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Оюунбилэг, Боловсрол, соёл урлагийн газрын дарга Э.Мөнхзул, Цагдаагийн хэлтсийн дэд дарга н.Азжаргал нар хүрэлцэн ирсэн юм.

“Хүүхдүүд өөрийн үзэл бодлоо бусдад илэрхийлэх,  хүүхдийг хамт олон дунд хөгжүүлэх, төлөвшүүлэх, хүүхэд хамгаалал, хүүхдийг бодитой оролцуулан санал бодлоо солилцох, шийдвэр гаргах түвшний хүмүүст дуу хоолойгоо хүргэх, шийдвэр гаргахад оролцох, нөлөөлөх боломжийг бүрдүүлэх, хүүхдийн оролцоо манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан энэхүү чуулганыг /Цахим орчин дахь гадуурхал, гэр бүлийн орчинд тулгамдаж буй асуудал,  сургуулийн орчинд тулгамдаж буй асуудал, орон нутгийн түвшинд тулгамдаж буй асуудал, үе тэнгийн дарамт шахалт, өсвөр насны хүүхдүүдэд илрэх буруу дадал, зуршил / гэсэн сэдвээр 6 багт хуваагдаж хэлэлцүүлэг зохион байгуулж хүүхдүүдийн өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн юм.

Чуулганы эхэнд хүүхдийн хөгжил, оролцоо болон байгууллагын 2017 оны эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн Э.Урантунгалаг танилцуулж, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн тусламжийн утас 108 утасны талаар шторк танилцуулсан. Сургууль бүр сургуулийн хүрээнд тулгамдаж байгаа асуудлаар судалгаа боловсруулан ирж 10 минутын илтгэлийг танилцуулсан юм. Үүнд сурагч хүүхдүүд сургуулийн орчинд байгаа үе тэнгийнхэний дарамт шахалт, хүүхдүүдэд илрэх хорт зуршил, цахим гадуурхалын талаарх асуудал дээр анхаарал хандуулан судалгааг хүүхдүүдээс авч гаргаж ирсэн байсан.

Чуулганы үр дүнд: Хүүхдүүдийн санал болсоноор ХҮҮХДЭЭ СОНСОХ өдөртэй болох саналыг Аймгийн удирдлагууд газар дээр нь шийдэж ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР-ИЙГ САР БҮРИЙН НЭГНИЙ ӨДӨР  байхаар шийдвэрлэсэн юм. Мөн хүүхдүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг газар дээр нь бичиж, хавтаслан шийдвэр гаргах түвшиний хүмүүст газар дээр нь гардуулан ажилласан юм.

18268631_1949953558572688_5156809798166316669_n 18300934_1949953788572665_8300837143323908237_n 18301592_1949956248572419_8541482210978629287_n 18301648_1949956131905764_8095763645108557923_n  IMG_0906 IMG_1156

Ангилал Ангилагдаагүй Ил тод байдал Мэдээ Онцлох Үйл ажиллагааны ил тод байдал Үйл ажиллагааны мэдээлэл Хөгжлийн үйлчилгээ
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 46
IMG_0361 Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийг шинэчлэн байгууллаа.
kC4EdYGi4k ГБХЗХГазрын 2018 оны төсвийн төсөл, 2019-2020 оны төсвийн төсөөлөл

Сэтгэгдэлгүй