Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. 2017 он


Нийтэлсэн Админ  /  Огноо 6 сар 13, 2017

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр-ийн арга хэмжээ 2017.06.01-ний өдөр Хүүхэд, гэр бүлдээ аз жаргалтай уриан дор тэмдэглэн өнгөрүүлж, Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооход эх дэлхийгээрээ нэгдье аяныг албан ёсоор нээн аймгийн хэмжээнд танилцууллаа.

Тус арга хэмжээг, АЗДТГ, Дэлхийн зөн ОУБ, Боловсрол, соёл урлагийн газар, Дуу бүжгийн боржигин чуулга, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Политекникийн коллеж нар хамтран зохион байгуулан нийт 20 гаруй төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан юм.

Говьсүмбэр аймгийн SUMBER GARDEN цэцэрлэгт хүрээлэнгийн зуны нээлт энэхүү үйл ажиллагаагаа эхэлсэн ба Дуу бүжгийн Боржигин чуулгын жүжигчид оролцож Пороро ба түүний найзууд хүүхдийн жүжгээр үйл ажиллагааг эхлүүлсэн юм.

                                                                                Нээлтийн үйл ажиллагаа:

  • Аймгийн Засаг даргын орлогч буюу, хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн комиссын дарга ноён Ш.Билэггүмбэрэл
  • Улсын их хурлын гишүүн Д.Мөнхцэцэг
  • Дэлхийн зөн Бор-өндөр ОНХХ-1 менежер Б.Эрдэнэчимэг нар баярын үйл ажиллагааг нээж үг хэллээ.

Энэ өдөр Хүүхдийн урлагийн 300 хүүхдийг хамруулсан урлагийн тоглолт зохион байгууллаа. Үүнд:

  • ГБХЗХГ-ын дэргэдэх дугуйлангийн хүүхдүүдийн тайлан-70 хүүхэд
  • Боржигин морин хуурыг 50 хүүхэд
  • Хүүхдийн уран гимнастикийг 100 хүүхэд
  • Хүүхдийн бүжиг 20 хүүхэд
  • Flashmob 100 хүүхэд
  • Чулуун хөгжим-100 хүүхэд гэх мэт

Энэхүү хүүхдийн баярын арга хэмжээг ивээн тэтгэж төрийн байгууллагууд 250 ширхэг бэлэг төрийн бус байгууллага олон улсын байгууллагууд 550 бэлэг хандивласан бөгөөд урлагийн тоглолтонд оролцсон 400 хүүхэд тэмцээн уралдаанд оролцсон 120 хүүхэд, зоритот өрхийн 250 хүүхдэд бэлэг өгсөн юм.

18836701_229111657594930_2520840858611067316_o 18815391_928160067324232_2107714634395120315_o 18768303_229111340928295_3110851314714830034_o 18767853_229130210926408_3678368321424943060_n 18768430_229126717593424_8342046144623873443_o 18922586_928155490658023_8082266901114522688_o 18839396_229111244261638_3756732871050743649_o 18879852_229111400928289_4834935346939681381_o 18768573_229112057594890_8372617682079419945_o 18815143_229113317594764_9066751472922955004_o 18880197_229113494261413_7108907846526836028_o 18814266_1963538940547483_8755306577702236803_n 18765908_1963538860547491_1088588569687680007_n

 

 

 

 

 

Ангилал Ангилагдаагүй Ил тод байдал Үйл ажиллагааны ил тод байдал Үйл ажиллагааны мэдээлэл Хөгжлийн үйлчилгээ
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 42
19141579_1563829103658944_1128431288_n Хүүхдийн дуу хоолойг сонсох өдөртэй боллоо.
19046957_1560967050611816_221818792_n (1) Өргөдөл гомдлын 2017 оны 1-р улирлын тайлан

Сэтгэгдэлгүй