ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ГАЗАР НЬ ХҮҮХДИЙН ЭРХИЙН УЛСЫН БАЙЦААГЧТАЙ БОЛЛОО


Нийтэлсэн Админ  /  Огноо 10 сар 10, 2017

Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачилан Good Neighbors  Олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр  Хүүхдийн эрхийн улсын байцаагч бэлтгэх сургалтанд Говьсүмбэр аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Н.Туяа хамрагдаж хүүхдийн эрхийн улсын байцаагчаар ажиллах болзлыг хангаж, эрхээ гардаж авлаа.

Хүүхдийн эрхийн улсын байцаагч нь Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай  хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд эрсдэлт нөхцөлд байгаа  хүүхдийг илрүүлэх, мэдээлэл хүлээн авах, шалгах, үнэлэх, хариу үйлчилгээ үзүүлэх,  түүнчлэн хүүхдийн эсрэг зөрчлийг шалган  шийдвэрлэх,  бусад байгууллагатай хамтран ажиллах чиг үүрэгтэй  ажиллана.

Tuya egch

 

Ангилал Мэдээ
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 26
Байгууллагын 2017 оны 06-р сарын мэдээ
Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр

Сэтгэгдэлгүй