Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр


Нийтэлсэн Админ  /  Огноо 10 сар 10, 2017

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2011 оны арванхоёдугаар сарын 19-ны өдрийн хуралдаанаар дэлхий даяар жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Охидын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр тунхагласан байдаг билээ.

Харин манай улс 2012 оноос эхлэн “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон байна.

Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас энэ өдрийг тохиолдуулан охидын дуу хоолой, хүч чадал авьяас билгийг олон нийтэд тунхаглаж, охидод тулгамдсан асуудалд анхаарал хандуулж шийдэх арга замыг тодорхойлоход уриалсан олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Охидын дунд нээлттэй хэлэлцүүлэг, ярилцлага, “Охид бидний дуу хоолой” сэдэвт илтгэлийн уралдаан, “Охид бидний хүсч буй ертөнц” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан, эцэг, эхчүүдийн дунд “Охин үр минь” шүлэг, захидлын уралдаан, өсвөр насны охидод тулгамдсан асуудал буюу үерхэл нөхөрлөл болон хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтийн талаар чөлөөт ярилцлага, охидын сэтгэл зүйн онцлогийг харгалзан мэргэжлийн сэтгэл зүйчийг урьж лекц ярилцлагыг хийх зэрэг ажлуудын хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

215923-10102017-1507611068-1606297876-ohid1

Ангилал Зар мэдээ Ил тод байдал Хөгжлийн үйлчилгээ
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 17
9-р сарын мэдээ
ТӨГӨЛДӨР ХУУРЫН ДУГУЙЛАН ХИЧЭЭЛЛЭНЭ

Сэтгэгдэлгүй