“ОЛОН УЛСЫН ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ


Нийтэлсэн Админ  /  Огноо 10 сар 20, 2017

“ОЛОН УЛСЫН ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-ийг Дэлхийн зөн Бор-өндөр ОНХХөтөлбөртэй хамтран “Өнөөдрийн охид маргаашийн манлайлагчид”, “Хүүхэд нэг эрдэнэ, хүмүүжил мянган эрдэнэ” уриан дор 7 хоногийн аяны хүрээнд зохион байгуулсан. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2011 оны арван хоёдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар дэлхий даяар жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Охидын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр тунхагласан байдаг билээ. Харин манай улс 2012 оноос эхлэн “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон байна.Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас энэ өдрийг тохиолдуулан охидын дуу хоолойг сонсох, хүч чадал авьяас билгийг олон нийтэд сурталчлах, охидод тулгамдсан асуудалд анхаарал хандуулж шийдэх арга замыг тодорхойлоход уриалсан олон ажлыг зохион байгууллаа. Охидын дунд нээлттэй хэлэлцүүлэг, ярилцлага, “Охид бидний дуу хоолой” сэдэвт илтгэлийн уралдаан, “Охид бидний хүсч буй ертөнц” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан, эцэг, эхчүүдийн дунд “Охин үр минь” шүлэг, захидлын уралдаан, өсвөр насны охидод тулгамдсан асуудал буюу үерхэл нөхөрлөл болон хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтийн талаар чөлөөт ярилцлага, охидын сэтгэл зүйн онцлогийг харгалзан мэргэжлийн сэтгэл зүйчийг урьж лекц ярилцлагыг хийх зэрэг ажлуудыг ПТК, ЕБС-иудын оюутан сурагчдын дунд зохион байгууллаа. Мөн “Охидын өдөр” –ийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор орон нутгийн мэдээ, мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа, гарын авлага бэлтгэн гаргаж сургуулиудаар сурталчилгааны ажлыг зохион байгууллаа. “Охид бидний дуу хоолой” сэдэвт илтгэлийн уралдаанд 11 баг өрсөлдөж 5-р сургуулийн “Эерэг энерги” баг 1-р байр, 3-р сургуулийн “Ларьдма” баг 2-р байр, 5-р сургуулийн “Манлайлагч” баг 3-р байрыг тус тус эзэлж илтгэлийн уралдаанд оролцогч охид “Өнөөдрийн охидоос маргаашийн манлайлагчид” уриалгыг гаргаж өөрсдийн үзэл бодол, тулгамдаж буй асуудлаа нээлттэй, ил тод хэлэлцлээ.

“Охид бидний хүсч буй ертөнц” эссэ бичлэгийн уралдаанд 5-р сургуулийн 12в ангийн сурагч А.Ану-Үжин 1-р байр, 5-р сургуулийн 9б ангийн сурагч М.Өнөрзаяа  2-р байр, 1-р сургуулийн 10б ангийн сурагч Д.Зулцэцэг 3-р байрыг тус тус эзэллээ.
Эцэг, эхчүүдийн дунд зарласан “Охин үр минь” сэдэвт шүлэг, захидлын уралдаанд эмэгтэйчүүдийн эмч Х.Ариунжаргал “Хоёр охиндоо” шүлгээрээ 1-р байр, Шивээговь сумын иргэн Э.Цэрэнтогтох “Үгэн титэм” шүлгээрээ 2-р байр, Сүмбэр сумын 1-р багийн иргэн Л.Баярцэнгэл 3-р байрыг тус тус эзэллээ. Монголын сурагчдын холбоотой хамтарч мэргэжлийн сэтгэлзүйч урьж уулзалт, ярилцлага зохион байгуулж, зайлшгүй шаардлагатай 20 хүүхдүүдэд ганцаарчилсан сэтгэлзүйн зөвлөгөө өгч ажиллаа.Уулзалт, ярилцлагад хамрагдсан 300 гаруй охид “Өнөөдрийн охид маргаашийн манлайлагчид”, “Хүүхэд нэг эрдэнэ, хүмүүжил мянган эрдэнэ” уриалгад нэгдэж гарын үсгээ зурсан байна. Өсвөр насны охидын өмнө тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилгоор охидын дунд санал хүсэлтийн хайрцгийг аялуулж, ирсэн санал хүсэлтийг нэгтгэж үзэхэд өсвөр насны охидын дунд нэг нэгний гадуурхах, үл тоох үзэл их байна, хичээлийн бус цагаар чөлөөт цаг өнгөрөөх газар байхгүй, цахим ертөнцөөр цацагдаж буй буруу ташаа мэдээ, мэдээлллийн улмаас нэгнийгээ дуурайж хорт зуршилд их автаж байна, гудамжаар явахад гэрэлтүүлэг муу байдаг учраас байнгын айдастай байна, сургууль бүрт охидод зориулсан өрөө байхгүй гэх мэт нийтлэг асуудлуудыг бичсэн байна. Энэхүү санал хүсэлтийн хүрээнд тус газраас холбогдох газруудад мэдэгдэж ажиллах болно.

Хамтран ажилласан ДЗОУБ-ын Бор-Өндөр 1 ОНХХ, Монголын Сурагчдын Холбоо, Сургуулийн нийгмийн ажилтнууддаа талархаж байна. /2017-10-17/

22540061_861785360668187_7236301579609115481_n22519638_861785520668171_7531916820760691952_n22554979_861785830668140_6916932652912211971_n22554955_861784567334933_4857332434941946038_n22490234_861785154001541_2953407789537200025_n22519215_861785730668150_7132509794600369056_n22492019_861786174001439_2647174981177335084_n22519482_861784947334895_8951206436872544706_n22540037_861786067334783_8696319565674470639_n22540110_861786464001410_5624023019174203998_n22554827_861786324001424_6880532833863089865_n22528102_861786560668067_488104300590963810_n22555244_861785044001552_2732636248121890440_n

 

Ангилал Зар мэдээ Мэдээ Онцлох
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 35
ТӨГӨЛДӨР ХУУРЫН ДУГУЙЛАН ХИЧЭЭЛЛЭНЭ
“ДЭЛХИЙН ЦАГААН ТАЯГТ ӨДӨР” –ИЙГ ТОХИОЛДУУЛАН ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Сэтгэгдэлгүй