ӨСВӨР ҮЕ, ОЮУТАН, ЗАЛУУЧУУДЫГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ зорилгын дор ДЭВЖЭЭ тэмцээн зохион байгуулагдлаа.


Нийтэлсэн Админ  /  Огноо 11 сар 06, 2017

Хүүхэд, залуучууд өөрсдийгөө болон үе тэнгийнхнийгээ хүчирхийллээс хамгаалах, хууль эрх зүйн талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болгох, оролцооны бүлгийн оюутан, сурагчдын үйл ажиллагааг дэмжих зорилгоор оролцооны бүлгийн оюутан сурагчдын дунд “Дэвжээ” тэмцээн зохион байгуулагдлаа.. Тэмцээнд 6 багийн нийт 60 гаруй оюутан, сурагчид хамрагдлаа.
Тэмцээнд 5-р сургуулийн Б.Намжилмаа ахлагчтай “Оч” баг 1-р байр, 1-р сургуулийн Н.Солонго ахлагчтай “Монгол дархлаа” баг 2-р байр, 3-р сургуулийн У.Хонгорзул ахлагчтай “Монгол зүрхтэн” баг 3-р байрыг тус тус эзэллээ.
Тэмцээнд оролцогчид бүтэн жилийнхээ ажлыг үе тэнгийнхэндээ танилцуулж, гэрийн даалгаварт өгөгдсөн Халуун хайрыг гэр бүлдээ сэдвийн хүрээнд сургуулийн орчинд нөлөөллийн ажлыг 7 хоног зохион байгуулсан байна.
Тэмцээний үр дүнд хүүхдүүд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Зөрчлийн тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн мэдлэг мэдээлэлтэй боллоо.
Хамтран ажилласан Дэлхийн зөн Бор-Өндөр 1 ОНХХ, Прокурорын газар, Цагдаагийн хэлтсийн хамт олонд БАЯРЛАЛАА. /2017-11-0223132110_869951363184920_422542001290879796_n 23131994_869951669851556_4367775563144925946_n 23319397_869951466518243_1970063923180883281_n 23172819_869951729851550_4807919131301055371_n 23231313_869952096518180_6614766987347153672_n 23172597_869951419851581_1575308498701428786_n 23167890_869951826518207_8697533486205952936_n

 

Ангилал Зар мэдээ Мэдээ Онцлох
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 33
ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ ОЮУТАН СУРАГЧИД сарын аяныг ГАМШГИЙГ БУС ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭЦГЭЭЕ уриан дор зохион байгуулж байна
Зарлал

Сэтгэгдэлгүй