АЙМГИЙН ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨЛИЙН  САЙН НАЙЗ өдөрлөг  зохион байгууллаа


Нийтэлсэн Админ  /  Огноо 12 сар 01, 2017

Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлөөс  Сайн найз өдөрлөгийг хүүхэд өөрийгөө болон үе тэнгийнхнээ хүчирхийлэл, хүчирхийллийн бусад хэлбэрээс хамгаалахын тулд найзын хүрээгээ тэлэх, найз нөхдийн нандин холбоог бататган бэхжүүлэх, хамтран ажиллах чадварыг хөгжүүлэх, хүүхдийн оролцоог хангах зорилгоор зохион байгууллаа.
Өдөрлөгийг нээж АХНЗ-ийн тэргүүн У.Чанцалдулам Найзууд нөхөрлөл  сэдэвт найзуудын баярын үнэт зүйлсийг харуулсан хэлэлцүүлэг хийв.
Тус өдөрлөгөөр найзуудын үнэнч зан чанарыг сорьсон сорилтууд,тохиолдол шинжлэх үйл явц, хамтдаа хөгжилдөх хөгжөөнт тоглоомууд,  БАЯРЛАЛАА, УУЧЛААРАЙ дугуй ширээний ярилцлага  ТАЙЗНЫ ХАЙР 4*8 сэдэвт яруу найргийн уралдаан зэрэг үйл ажиллагааг явууллаа.
Өдөрлөгийн хүрээнд 3 сургуулийн нийт 40 гаруй хүүхэд оролцлоо. Хүүхэд-хүүхдээсээ суралцсан САЙН ТУРШЛАГА-САЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА боллоо. Хамтран ажилласан Дэлхийн Зөн ОУБ-ын хамт олонд талархаж байна.24294048_881251592054897_4784082441676828070_n 24293949_881251528721570_3989188944145548214_n 24296366_881251642054892_16935041010421648_n24294106_881251475388242_3230541299846187423_n (1)

Ангилал Мэдээ Онцлох
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 11
ХҮҮХЭД БҮРИЙН ТӨЛӨӨХ ҮЙЛС НЬ ГЭГЭЭН БАЙГ
2017.07.05-ны өдрийн A/20 тоот тушаал

Сэтгэгдэлгүй