1 ДҮГЭЭРТ ХҮҮХЭД аяны хүрээнд ХҮҮХДИЙГ ХҮМҮҮЖҮҮЛЭХ ЭЕРЭГ АРГУУД сэдэвт СУРГАГЧ БАГШ бэлтгэх сургалтыг ЖЭЙ СИ ЭС ОУБ-тай хамтран зохион байгууллаа.
Хүүхэд бүр дахин давтагдашгүй онцгой хүн байдаг. Хүүхэд хүн учраас хүндэтгэлийг хүртэх ёстой. Хүүхдүүдтэйгээ эерэгээр хандахын ач холбогдол. Хүүхдийг дуулгавартай сахилга батжуулж төлөвшүүлэх мөн хүүхдийнхээ жинхэнэ хэрэгцээнд анхаарлаа хандуулах Хүүхдийнхээ сэтгэл мэдрэмжийг нь ойлгох, хүүхдээ магтаж урамшуулахын үр дүн гэх мэт олон агуулгын хүрээнд сургалт зохион байгуулагдлаа. Сургалтанд 1, 2, 3, 4, 5 дугаар сургууль, ПТК-ийн нийт 33 нийгмийн ажилтан багш нар оролцлоо. Сургалтыг зохион байгуулахад хамтран ажилласан ЖЭЙ СИ ЭС ОУБ-ын стратеги хамтын ажиллагаа хариуцсан захирал Л. Алтанхуяг болон сургагч багш Энхбилэг /Германд сэтгэл зүйчээр 7 жил суралцсан мундаг багш байналээ/ , Мөнхцэцэг Хонгор нартаа маш их БАЯРЛАЛАА. 2017-12-07
Сэтгэгдэлгүй