Залуучуудын асуудлаар үүрэг хүлээгчдийн семинар 2017.12.13-12.14


Нийтэлсэн Админ  /  Огноо 12 сар 19, 2017

2018-01-01-ний өдрөөс  Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Тус хуулиар төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих чиглэл, төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтны бүрэн эрх, чиг үүргийг тодорхойлсон байдаг. Мөн тус хуульд “Орон нутагт залуучуудад зориулсан нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх залуучуудын хөгжлийн төвтэй байна” хэмээн заасан. Одоогийн байдлаар манай улсад 11 аймаг, гурван дүүрэг, хоёр суманд “Залуучуудын хөгжил 2013-2017” төслийн хүрээнд байгуулсан “Залуучуудын хөгжлийг дэмжих төв” ажиллаж байна.
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор хуулийг дагаж гарах дүрэм, журам, хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасан “Залуучуудын хөгжлийн төв”-ийн шинэчилсэн дүрэм, үйл ажиллагааны үндсэн чиглэл, залуучуудын нэгдсэн мэдээллийн сангийн талаар танилцуулах, “Залуучуудын хөгжил 2013-2017” төслийн хүрээнд байгуулсан “Залуучуудын хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааны сайн туршлагыг солилцох, үлдсэн аймаг, дүүрэгт байгуулагдах төвүүдэд ажиллах болон одоо ажиллаж байгаа ажилтнуудад төрийн албанд ажиллахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгох, чадавхжуулах шаардлага тулгараад байгаа юм.
Үүнтэй холбогдуулан ХНХЯ, ГБХЗХГ, ГБХЗХГ-ын харьяа Сургалт, судалгаа, мэдээллийн төв, Залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ хамтран зохион байгуулж буй залуучуудын асуудлаар үүрэг хүлээгчдэд зориулсан сургалт зохион байгуулагдлаа. Уг сургалтыг НҮБ-ын Хүн амын хөгжлийн сан, Щвейцарийн хөгжлийн агентлаг, Лексенбургийн Засгийн газар дэмжин ажиллаж байна.

Ангилал Мэдээ Онцлох
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 77
8 сарын мэдээ
Хүүхэд багачууд та бүхнийг урьж байна

Сэтгэгдэлгүй