АЙМГИЙН ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ЦОДГОР ХҮҮ-2018” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА /2018.01.12/


Нийтэлсэн Админ  /  Огноо 1 сар 13, 2018

Хүүхэд багачуудын дунд шатрын спортыг сурталчилан дэлгэрүүлэх, авьяас билгийг нээн хөгжүүлэх, ирээдүйн мастеруудыг бэлтгэх зорилгоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн шатрын холбоо хамтран 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулсан.

Тэмцээнд нийт 80 хүүхэд оролцож, 4-н насны ангилал эрэгтэй, эмэгтэй төрөлд тус бүрт эхний гурван байр шалгаруулан нэгдүгээр байранд шалгарсан хүүхдүүд МОНГОЛ УЛСЫН АВАРГА, ШАТРЫН СПОРТЫН МАСТЕР, МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАГШ Н.ТӨРБАТ АГСНЫ НЭРЭМЖИТ ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ЦОДГОР ХҮҮ” 2018 тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм.
“Цодгор хүү” 2018 тэмцээнд аймаг орон нутгаа төлөөлөн 4-5 насны ангилалд эрэгтэй төрөлд Б.Энхбүрэн, эмэгтэй төрөлд Ж.Нандинцэцэг, 6-7 насны эрэгтэй төрөлд Х.Дөлгөөн, эмэгтэй төрөлд М.Маргад, 8-9 насны эрэгтэй төрөлд Х.Элбэгбаяр, эмэгтэй төрөлд Б.Мөнхгэрэл, 10-11 насны эрэгтэй төрөлд Н.Эрхэмбаяр, эмэгтэй төрөлд Б.Цовоо амжилттай оролцож Улсын уралдаанд оролцохоор боллоо.
Тэмцээнд оролцож шагналт байр эзэлсэн 24 хүүхдэд гарын бэлэг гардуулсан Гэзэгт ЗБН, Говьсүмбэр аймаг дахь Мобикомын салбарын хамт олонд талархсанаа илэрхийлье.

Ангилал Мэдээ Онцлох
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 9
Хүүхэд багачууд та бүхнийг урьж байна
ЕБС, ПТК-ИЙН СУРАГЧИД ТА БҮХНИЙГ ТӨСЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

Сэтгэгдэлгүй