“ХУУЛИА МӨРДЬЕ-21” аяны үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. 2018-01-25/


Нийтэлсэн Админ  /  Огноо 1 сар 26, 2018

Өсвөр үе, хүүхэд залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, эерэг зөв хандлагатай иргэн болж төлөвшүүлэх мөн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хууль сурталчлах зорилгоор Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдыг хамруулан мэдээлэл өгөх, “ГАМШГИЙГ БУС ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭЦГЭЭЕ” уриалгад гарын үсэг зуран нэгдэх ажиллагааг зохион байгууллаа.
Тус аяны үйл ажиллагаанд Монголын сурагчдын холбооны тэргүүн, илтгэгч О.Сэлэнгэ “Хорт зуршлаас урьдчилан сэргийлэхэд миний оролцоо” сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.
Өнөөдрийн арга хэмжээнд идэвхтэй оролцсон сурагчид, хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье.
“ГАМШГИЙГ БУС ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭЦГЭЭЕ”

Ангилал Зар мэдээ Мэдээ Онцлох
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 121
12 сарын мэдээ
ГБХЗХГазар нь Боловсрол, соёл урлагийн газар, сургуулийн удирдлагуудтай 2018 онд хамтран ажиллах “ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сэтгэгдэлгүй