ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ


Нийтэлсэн Админ  /  Огноо 2 сар 15, 2018

   2018 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж байгаатай холбогдуулан аймгийн залуучуудын зөвлөл байгуулагдах тул тус зөвлөлд орж ажиллах сонирхолтой залуусыг бүртгэж байна.

Шалгаруулалтанд оролцогчид тавигдах шаардлага:

  • Говьсүмбэр аймагт оршин суудаг байх
  • Залуучуудын хөгжлийн асуудлаар тодорхой ойлголт, мэдлэгтэй, цаашид энэ чиглэлээр ажиллах сонирхолтой байх
  • Залуучуудын хөгжлийн бүхий л үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, залуучуудын дуу хоолой, төлөөлөл болон ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй
  • Өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байх
  • 15-33 настай байх

Залуучуудын зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулахдаа:

  • Хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах
  • Нийгмийн бүх төлөөллийг хамруулах

Шалгаруулалтад бүрдүүлэх материал:

  • Анкет /Төрийн албан хаагчийн анкет/

Материал хүлээн авах:

2018.02.25-ны өдрийг хүртэл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн хүлээн авна.

     Сонгон шалгаруулалт 2 үе шаттай ба зөвхөн шалгарсан нэр дэвшигчидтэй утсаар холбогдоно.

Ангилал Зар мэдээ Мэдээ Онцлох
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 590
ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР-ын ажилтан, албан хаагчид 2018 онд ажиллах үр дүнгийн гэрээгээ байгууллаа.
2018 оныг Залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Сэтгэгдэлгүй