Залуучууд бидний оролцоо Баянтал сумын залуучуудын чуулга уулзалт

84

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг сурталчлан таниулах, орон нутгийн залуучуудын хөгжлийг дэмжсэн төрийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааны хэрэгжилтэд залуучуудын дуу хоолой, санал хүсэлтийг тусгах, улмаар залуучуудын суралцах, хөдөлмөрлөх, нийгмийн сайн дурын оролцоог идэвхжүүлэх зорилгоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Баянтал сумын Засаг даргын Тамгын газар нар хамтран 2021 оны 11 сарын 05-06-ны өдрүүдэд “Залуус бидний оролцоо-2021” Баянтал сумын залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулсан.

Чуулганаар сумын байгууллага бүрийн залуу албан хаагчдаас бүрдсэн багууд “Шинэ санаа-залуусын дуу хоолой” хэлэлцүүлэг өрнүүлж баг тус бүр өөрсдийн салбар дахь сумын хэмжээнд тулгамдаж буй асуудал болон гарц шийдлийг тодорхойлон хэлэлцүүлж, дуу хоолойгоо удирдлагын түвшинд хүргэсэн.

Чуулганы 2 дахь өдөр залуучуудын дунд гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж нийт 7 багийн 50 гаруй залуус баг болон оролцож эрэгтэй, эмэгтэй төрөлд шилдэг 3 байрыг шалгаруулан шагнаж урамшуулсан юм.