ХАМТАРСАН БАГААР ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ НЬ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА /2018-05-16/


Нийтэлсэн Админ  /  Огноо 5 сар 21, 2018

Хүүхдийг нийгмийн бүхий л хүрээнд бүх хэлбэрийн хүчирхийллээс ангид байлгахад орон нутагт хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн өрхүүдтэй хамтарсан баг хэрхэн ажиллах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар хамтарсан багийн гишүүдийн арга зүйг нэмэгдүүлэх зорилгоор  Хамтарсан багаар хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх нь  сургалт зохион байгуулагдлаа. Сургалтанд аймгийн Сүмбэр, Баянтал, Шивээговь сумын хамтарсан багийн нийт 34 гишүүд хамрагдав.
Сургалтыг  Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал С.Баасанбат удирдан явууллаа. Сургалтын үр дүнд нөхцөл байдлын үнэлгээг хэрхэн зөв хийх, Гэр бүлийн хүчирхийллийг бусдаас ялгах, Нөхөн сэргээх үйлчилгээ, Шуурхай хариу үйлдэл үзүүлэх үйлчилгээ зэрэг шинэ мэдлэг мэдээлэлтэй боллоо. 

Ангилал Мэдээ Онцлох
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 27
ХАМГААЛАГДСАН ХҮҮХЭД-ХАЙРЛАГДСАН ХҮҮХЭД АЯНЫ ХҮРЭЭНД АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ ӨДӨРЛӨГИЙГ СҮМБЭР СУМЫН ГЭРЭЭР АЙЛЧЛАГЧ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ БУЙ ИРГЭДЭД ЗОХИОН БАЙГУУЛЛАА. /2018-05-18/
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРООГ  ЧАДАВХИЖУУЛАХ ОРОН НУТГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. 2018-05-17

Сэтгэгдэлгүй