ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨ-нд аймаг орон нутгаа төлөөлөн 10 сурагч амжилттай оролцоод ирлээ.


Нийтэлсэн Админ  /  Огноо 7-р сар 04, 2018

     “ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨ” 2018 оны 06-р сарын 16-19-ны өдрүүдэд Олон улсын хүүхдийн “НАЙРАМДАЛ” цогцолборт зохион байгуулагдаж аймаг, орон нутгаа төлөөлж 10 сурагч, 2 багш амжилттай оролцоод ирлээ.

Энэхүү зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга Тунгалагтамир, НҮБ-ын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс болон бусад зочид төлөөлөгч нар 21 аймаг, 9 дүүргийн нийт 600 гаруй сурагч, 60 багш оролцож санал бодлоо илэрхийлж, Хүүхдийн эрхийн конвенцын үндсэн зарчмуудад тулгуурлан хүүхдийн эрх, үзэл бодлоо илэрхийлэх тухай ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхэд өөрөө хэрхэн яаж оролцох, хүүхдэд нөлөөлөх аливаа асуудлаар бодлого төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх үйл явцад хүүхдийн оролцоог хангах зураглал боловсруулах, Хүүхдийн оролцооны байгууллагуудын сайн туршлага солилцох, үйл ажиллагааг идэвхжүүлэхэд зорилготой юм. Үндэсний зөвлөгөөн нь насанд хүрэгчид, хүүхдүүд паралель хэлбэрээр хэлэлцүүлэг өрнүүлж, хүүхдийн оролцоог дэмжиж бодитой болгох тухай зураглал гаргаж зөвлөмж боловсруулж байгаагаараа онцлогтой.

 Мөн “Бидний манлайлал”, “Бидний байгаль дэлхий”, “Бидний аюулгүй байдал”, “Бидний эрүүл мэнд”, “Бидний харилцаа”, “Бидний сүлжээ”, “Бидний эдийн засаг”, “Бидний сайн үйлс”, “Бидний соёл өв уламжлал”, “Бидний хөгжих” орчин гэсэн 10 багт хуваагдаж өөрийн үзэл бодлоо илэрхийлэн гаргасан санал, уриалгаа Монгол улсын ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН, ЁРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ-д хүрүүлсэн юм.

Ангилал Ангилагдаагүй Зар мэдээ Ил тод байдал Мэдээ Үйл ажиллагааны ил тод байдал Хөгжлийн үйлчилгээ
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 83
ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЦЭГ, ЭХЧҮҮДЭД ХУУЛИЙН БОЛОН “ХҮҮХДИЙГ ХҮМҮҮЖҮҮЛЭХ ЭЕРЭГ АРГА СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“ХҮҮХДИЙН ЭРХ БА БИЗНЕСИЙН ЗАРЧИМ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сэтгэгдэлгүй