“ХҮҮХДИЙН ЭРХ БА БИЗНЕСИЙН ЗАРЧИМ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.


Нийтэлсэн Админ  /  Огноо 7-р сар 04, 2018

       Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Дэлхийн зөн Бор-Өндөр ОНХХ1-тэй  хамтран 2018 оны 06 сарын 27-ны өдөр Төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудын төлөөлөл 68 ажилтан, албан хаагчдад “ХҮҮХДИЙН ЭРХ БА БИЗНЕСИЙН ЗАРЧИМ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтанд хүүхдийн эрх, хамгааллын тухай ойлголт, “ХҮҮХЭД ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА”, төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага бүр “ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГО” дүрэм боловсруулж мөрдөх, байгууллага бүр “ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ” байгуулан ажлын талаар мэдээлэл өгсөн юм.

                 Сургалтын талаар санал сэтгэгдэл.

  • Эцэг эхчүүдэд хэрэгтэй сургалт байна. Бүр чанартай болгож тогтмол явуулбал сайн.
  • Цаашид хүүхдийн эрхийг хамгаалах талаар олон нийтийг хамарсан сургалт сурталчилгааг байнга явуулж байх хэрэгтэй. Ингэснээр нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлнэ.
  • Үе шаттайгаар зохион байгуулах мөн илүү сонирхолтой хэлбэрээр хийх.
  • Анхан шатны мэдлэгийг авлаа. Өмнө нь мэддэг зүйлийг их давтаж ярилаа. Цаашид гарах үр дүн, сургалтын зорилго тодорхой бус дутмаг байлаа. Эерэг хүмүүжил, арга зүй их таалагдлаа.
  • Саналгүй. Та бүхэнд амжилт хүсье.
  • Хүүхэд хамгааллыг гол хэрэгтэй газар нь буюу хэрэгтэй хүүхдүүдэд нь тусгаж ажиллах хэрэгтэй.
  • Хэрэгтэй мэдээлэл авлаа, баярлалаа
  • Энэ сургалт үр өгөөжтэй сайн сургалт боллоо.
  • Өнөөдрийн сургалт цаг үеээ олсон сургалт болж байна. Цааш нь олон хүнд түгээх нь зөв.
  • Хамгийн гол нь ярьсан зүйл нь ажил хэрэг болох нь чухал, уг нь чухал сэдэв байна.
Ангилал Ангилагдаагүй Ил тод байдал Мэдээ Үйл ажиллагааны мэдээлэл Хөгжлийн үйлчилгээ
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 10
ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨ-нд аймаг орон нутгаа төлөөлөн 10 сурагч амжилттай оролцоод ирлээ.
ЗАРЛАЛ

Сэтгэгдэлгүй