ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЯР НААДМЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАСАН АЖЛЫН ТАЙЛАН


Нийтэлсэн Админ  /  Огноо 8 сар 06, 2018

Говьсүмбэр аймгийн баяр наадам 2018 оны 07 сарын 06-08-ны өдрүүдэд Азарга, Их нас, Соёолон, Хязаалан,шүдлэн, Даага, Эрлийз дунд нас, Эрлийз доод насны  гэсэн 8 насны 260 морь уралдсан бөгөөд 97 уралдаанч хүүхдүүдийг цахим бүртгэлээр бүртгэсэн. ГБХЗХГазраас 9 ажилтан, албан хаагч, Мэргэжлийн хяналтын газраас Хөдөлмөрийн асуудал хариуцсан байцаагч 1, ХХҮГ-ын ХАБ хариуцсан мэргэжилтэн 1 нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй хүүхэд хамгааллын чиглэлээр хяналт тавин ажиллаа.

Хяналт тавьж ажилласан тухай:

  1. Монгол улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах асуудлаар чиглэл хүргүүлэх тухай зөвлөмжийн дагуу Говьсүмбэр аймгийн Засаг даргын А/196 Баяр наадам зохион байгуулах тухай захирамжийн дагуу 2018 оны 06 сарын 06-08-ны өдрүүдэд хяналт тавин ажиллаа.
  2. Нийт 97 уралдаанч хүүхэд болон уяачийг цахим бүртгэлээр 3 хоногийн турш бүртгэж, уралдаанч хүүхдийг даатгалын шинэ үйлчилгээний дагуу 100% даатгалд хамрагдахад хяналт тавин ажилласан.
  3. 8 насны уралдаан бүрт уралдаанч хүүхдийг цахимаар бүртгэлээр хянаж, Хамгаалалтын стандартын хувцас өмсөхийг шаардаж, хяналт тавьж, газар дээр нь хүүхдийн хамгаалалтын хувцасыг иж бүрэн өмсүүлж, уралдаанд оролцуулсан.
  4. Цахимаар бүртгүүлэхэд ямар бичиг баримт шаардлагатайг фэйсбүүк болон ГСА-ийн “Залуус” телевизээр тогтмол мэдээллэж, брошур хэвлэж тараасан.
  5. Баяр наадмын дааганы уралдааны үед морь гарааны газар руу явах замд урд нь явж байсан морь хөшиглөж, 9 настай хүүхэд мориноосоо унаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, уяачид нь хүлээлгэн өгсөн.

 

Ангилал Ангилагдаагүй Ил тод байдал Мэдээ Онцлох Хамгаалалтын үйлчилгээ
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 52
Зарлал
“ЗАЛУУЧУУД БИДНИЙ ОРОЛЦОО” ӨДӨРЛӨГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сэтгэгдэлгүй